Уншиж байна ...
Зураг
Зураг

ЭМЯ: Улаанбурхан өвчний халдварлах чадвар хамгийн өндөр буюу 96-98 хувьтай байдаг

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэлээ. 

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Энэ нь агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварладаг. 

Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр. Халдвар авсан тохиолдолд

  • Халуурах
  • Толбон гүвдрүүт тууралт гарах
  • Ханиалгах
  • Хамраас шингэн нус гоожих
  • Нүд улайх үрэвсэх шинж тэмдгүүд илэрдэг.

Халдварт өвчин дотроос халдварлах чадвар хамгийн өндөр буюу 96-98 хувь байдаг.

Улаанбурхан өвчний вакциныг бүтээхээс өмнө дэлхий дээр 2-3 жил тутамд томоохон дэгдэлт гарч жил бүр 2.6 сая хүн амь насаа алддаг байжээ.
Улаанбурхан өвчний вакцинжуулалтад хүүхдээ есөн сартайд болон хоёр настайд нь хамруулах хэрэгтэй.
Улаанбурхан өвчний вакцинаас хоцорсон эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй 15 хүртэлх насны хүүхдүүд өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж, вакциндаа нөхөн хамрагдах боломжтой.

Вакцины эхний тун 93 хувь, хоёр дахь тун 97 хувийн дархлааг тогтоодог. Харин сүүлийн нэг сарын дотор өөр ямар нэгэн вакцин хийлгэсэн бол түр хойшлуулна гэдгийг ЭМЯ-аас мэдээлэв.

ВИДЕО: