Уншиж байна ...
Зураг
Зураг

ГБХНХЯ-наас ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагт бүх нийтээр амрах саналыг Засгийн газарт өгчээ

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагаан сарын шинийн 2, 3-н нь Бямба, Ням гарагт таарч буй.

Хуулийн дагуу Даваа гарагаас ажил цуглах учиртай ч иргэдийн саналыг үндэслэн хуульд харшлахгүй байхаар зохицуулалт хийхээ Засгийн газраас мэдэгдсэн.

Одоогоор Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гуравдугаар сарын 3, 4-н буюу ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагт бүх нийтээрээ амарч, Лхагва гарагаас ажил цуглах саналыг Засгийн газарт өгснийг албаны эх сурвалж хэллээ.

Маргаашийн Засгийн газрын хуралдаанаас баярын амралттай холбоотой шийдвэр гарах бөгөөд үүний дараа тодорхой мэдээлэл өгөх юм.