Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: АЗТАНУУДАА ХАЙЖ БАЙНА !

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN

НӨАТ тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ.

Он гарснаас хойш таван удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт шагналын сан НЭГ ТЭРБУМ төгрөг болоод байгаа​ ажээ.

 

НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга "Таван удаагийн сугалааны тохирол хэдийн зохион байгуулагдаад байгаа хэдий ч сугалаанд хожсон иргэдийн маань 70 хувь нь баримтаа бүртгүүлж, баталгаажуулаагүй байна.

Сугалаанд хожсон иргэдийн маань 70 хувь нь баримтаа бүртгүүлж баталгаажуулаагүй байна.

Бид журмын дагуу сугалааны азтануудаа гуван сар хүлээнэ. Анхны сугалааны тохирол 2016 оны нэгдүгээр сарын 17-нд болсон бөгөөд тус сугалааны хонжворыг дөрөвдүгээр сарын 17-н хүртэл хадгалаад төрийн сан руу буцаана. Анхны тохирлоор иргэд маань 36 сая төгрөг хожсон хэдий ч одоогийн байдлаар 5 сая төгрөг л азтанууддаа очоод байна. 

Тиймээс иргэддээ хүлээх хугацаа дуусахаас өмнө баримтаа бүртгүүлж хонжвороо авахыг уриалж байна" гэлээ.

 

Дараагийн сугалааны тохирол энэ Ням гарагт /2016.03.06/ болж, МҮОНТ 19:30 цагаас шууд дамжуулна.  

Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 29-ний хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулах бөгөөд 16,000 гаруй азтан тодорно гэж тооцоолж байгаа ажээ.

Гар дээрээ байгаа баримтаа бүртгүүлэх боломжгүй, мэдэхгүй байгаа иргэдийг өөрт хамгийн ойр байгаа татварын байгууллага дээр очиж зөвлөгөө авахыг уриалж  байна.

Харин сугалааны тохирол үзсэн, азтан болсон гэдгээ мэдэж байгаа бол ГТЕГ-ын 8 дугаар давхарт баримтаа авч ирээд хонжвороо баталгаажуулах боломжтой ажээ.