2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм.
Сугалааны хоёр дахь тохирол өнөөдөр 19:30 цагаас болж, 3,316 азтан тодорлоо.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандахад хэрвээ та сугалаанд хожсон бол дэлгэцэн дээр ТА АЗТАН боллоо гэсэн тэмдэглэгээ гарна.
Таны сугалааны дугаар:
* * * * * 825 бол 20,000₮;
* * * * 7 825 бол 100,000₮;
* * * 7 7 825 бол 500,000₮;
* * 5 7 7 825 бол 4,000,000₮;
* 5 5 7 7 825 бол 20,000,000₮;
3 5 5 7 7 825 бол 100,000,000₮;
4 8 8 3 0 9 4 1 бол 200,000,000₮ тус тус хожсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!