“Ээжүүд ээ хүүхдэдээ ямар Д өгч байна вэ, герман Д хэр вэ, ямар тунгаар өгөх вэ” гэсэн асуултууд ээжүүдийн группүүдэд элбэг таардаг. Хүүхдийн чиглэлээр дагнасан нарийн мэргэжлийн эмч эсвэл өрхийн эмнэлэг дээрээ очоод хүүхдээ үзүүлээд, таарсан тунгаар Д витамин өгөхийн оронд амар хялбарыг нь бодоод олон нийтийн сүлжээгээр бусдаас асуух нь байдаг л зүйл мэт.
Гэвч таамгаар, хаа хамаагүй хүний зөвлөснөөр витамин Д-г хүүхдэдээ өгөх нь ямар хор хөнөөлтэйг ээжүүд тэр бүр мэддэггүй.
Дээр дурдсан эмгэгүүд нь Д-гийн дутагдлаас болж үүсч болзошгүй эмгэгүүдийн цөөн хувь нь юм.
Тэгвэл хүүхдүүдээ болон өөрсдийгөө Д аминдэмийн дутагдалтай эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Энэ асуултад хуучнаар “Баянгол” буюу “Юнимэд Интернейшнл” эмнэлгийн Дотрын эмч П.Долгоржав хариулж байна.
Бид Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр витамин Д-гийн рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Тэгэхээр витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай юм.
Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:
Мөсөн уулын зөвхөн 10-хан хувь нь буюу оройн хэсэг нь далайн мандал дээр харагддаг, үлдсэн хэсэг нь усныхаа гүнд байдаг гэдэг. Яг үүн шиг Д витамины дутагдлын хамгийн тод харагддаг сөрөг үр дагавар бол рахит юм. Харин үүний цаана зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бий.
Юм бүхэн хэмжээ хязгаартай гэдэг. Тэгвэл Д витамины илүүдэл нь дутагдалтайгаа яг ижилхэн шинж тэмдгээр илэрдэг байна.
Эдгээрээс харахад Улаанбаатарт амьдарч буй иргэдийн дийлэнх нь Д витамины дутагдалтай байх өндөр магадлалтай. Тэгвэл хүүхдүүдээ болон өөрийгөө Д витамины дутагдалтай эсэхийг хэрхэн мэдэх вэ.
Техник технологи хөгжсөн өнөө үед Д аминдэмийн дутагдалд орсон үгүйгээ мэдэх амархан болжээ. Дээр дурдсанчлан “Юнимед Интернейшнл” эмнэлэгт шинжилгээ өгснөөр Д витамины дутагдалтай, хэвийн, илүүдэлтэй гэдгээ тогтоох боломжтой юм.
Уг шинжилгээг өгсний дараа мэргэжлийн эмч Д витаминыг хэдий хэр хугацаанд, ямар тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Дэлхий нийтэд хүний биед байгаа витамин Д-гийн хэмжээг дараах 4 түвшинд хуваасан байдаг.
Манай орны хувьд нарнаас Д витамин авах хугацаа богино, агаар бохирдол ихтэй учир 50 болон түүнээс дээш хэмжээнд очиж байж хэвийн гэж хэлж болох хэмжээнд гэж үздэг байна.
Олон улсын судалгаанаас харахад дэлхийн хүн амын 50-с илүү хувь нь Витамин Д-гийн дутагдалтай байна гэж үзжээ.
Манай орны хувьд “Баянгол Эмнэлэг”-т 2012-2015 оны хооронд нийт 6,879 хүн Д витамины шинжилгээнд хамрагдсаны:
Уг судалгаанд хамрагдан Д аминдэмийн хэмжээ нь хэвийн гэж тодорхойлогдсон 1,100 хүн нь 0-3 насныхан байж. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгээс болон эцэг эхчүүд хувиараа Д аминдэм авч уулгасан хүүхдүүд.
Илүүдэлтэй гэж оношлогдсон 137 нь мөн л бага насныхан. Эдгээр хүүхдүүдийн ээжүүд эмчийн зөвлөгөөгүйгээр Д витаминыг уулгаж байсан аж.
Харин дутагдалтай гэж оношлогдсон 5,642 нь насанд хүрэгсэд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!