“Sharing economy” буюу байгаа зүйлсээ хуваалцах зарчим онлайн сүлжээний нэг гол чиглэл болоод байгаа. Үүний нэг том төлөөлөгч бол Airbnb сүлжээ юм. Энд хүмүүс гэр, үл хөдлөх хөрөнгөө аялагч нарт түрээслүүлэх саналаа байршуулж бизнес хийдэг.
Хямд үнээр, эсвэл ердийн зочид буудлаас илүү тухтай нөхцөлд аялж амрах гэсэн хүмүүс эндээс буудаллах газраа сонгодог болсон.
Тэгвэл энэ сүлжээнд Германы Дрезден хот дахь нэгэн Монгол гэр тавигдсан нь сонирхол татаж байна.
Баруун Европт Монголын уламжлалт амьдралыг мэдрүүлэх энэ гэрийн дотоод тохижилтыг бүрэн Монгол хэлбэрээр гүйцэтгэжээ.
Хоёр ортой уг гэрт буусан хүн зэргэлдээх байшинд байгаа ариун цэврийн өрөөг ашиглах гэнэ.
Хоногийн 50 ам.долларын үнэтэй гэрийн эзэн нь Герман хүн байдаг ажээ. Airbnb сүлжээн дэх хуудастай энд танилцаж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!