2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
23:00
S40
13°
00:00
S40
12°
01:00
S26
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/01/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Түмэнжаргал: Ямар ч байсан барилгын материалын үнийг өсгөхгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг олгож эхлэх хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан барилгын салбарын төлөөллүүд мэдээлэл хийлээ. 

Тэдний зүгээс Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Барилга Хот Байгуулалтын яам барилгын салбарт үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй авч үзэн төрийн бус байгууллага, олон нийттэй харилцах байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж зохих шийдвэр гарсанд талархлаа илэрхийлээд, нэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан жагсаалыг албан ёсоор цуцалж байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн барилга бүтээн байгуулалтын салбарын уналтад орсон нөхцөл байдлыг даван туулахад Ипотекийн зээлийн хүүг таван хувь, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох нь чухал нөлөөтэй. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн, санхүүжүүлэх эх үүсвэрийг яаралтай олж, зохих дүрэм журамд хариуцлагатай хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн М.Түмэнжаргал "Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой болсонд барилгын салбарынхан болон Монголын нийт ард түмэн талархалтай байна. Зээл тавигдсантай холбогдуулан иргэдийн дунд байрны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол үүсч байгаа. Тиймээс бидний зүгээс ямар ч байсан барилгын материалын үнийг өсгөхгүй. Өсгөхгүй байх бүрэн боломж байгаа. Мөн барилгын үнэ ч өсөхгүй гэсэн мэдээллийг манай барилгачид өгч байгаа.

Арилжааны банкнуудын олгож буй орон сууцны зээл зогссоноор барилгын аж ахуйн нэгжүүд болон барилгын материал үйлдвэрлэгчдийн борлуулалт, салбарын зах зээлийн эргэлт зогсож, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орж, ажилтан албан хаагчид цалингүй, иргэд шинэ орон сууц худалдан авах боломжгүй зэрэг олон олон сөрөг үр дагаврууд бий болгоод байсан юм" хэмээн ярилаа.

Манай улсад Улсын комисс хүлээн авсан нийт 18,000 айлын орон сууц, барилга угсралтын явц нь 50 хувийн гүйцэтгэлтэй 24,000 гаруй орон сууц бэлэн байгаа ажээ.

Хэвлэлийн бага хуралд доорх ТББ-уудын төлөөлөл оролцлоо.

  • "Монголын барилгын үндэсний ассоциаци"
  • "Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”
  • "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” 
  • "Ногоон хот Улаанбаатар ассоциаци”    
  • "Монголын үйлдвэрчдийн эвлэлүүдийн холбоо”
  • "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”
  • "Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо”
  • "Монголын барилгачин залуучуудын холбоо” 
x