Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн НАЙМАН хувийн хүүтэй зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.01.19/ хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж БАТАЛЛАА.

Уг хуулийн төслүүд нь НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ СЭРГЭЭХ зорилготой юм. 

Холбогдох байнгын хорооноос дээрх хуулиудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын чуулганд оруулсан. Энэхүү саналаар санал хураалт явуулахад тус бүр дэмжигдэв. Ингээд уг хуулийг бүхэлд нь батлах эсэхээр санал хураахад 86.5 хувийн саналаар дэмжигдлээ.
 

УИХ-ын дарга З.Энхболд "Хуулийн төсөл батлагдсанаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо. Үүнээс хойш зээл гацаж болохгүй. Хуулийн төслийг батлахад оролцсон гишүүд болон ажлын хэсэгт баярлалаа" гэв.

Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийн улмаас хаагдаад байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээл сэргээгдлээ

Уг хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс /2016.01.19/ хэрэгжиж эхлэх юм.

 

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга