2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгтээ бүртгүүлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдрийн байдлаар 1,407 цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлснийг Боловсролын Яамнаас мэдээллээ.
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал:
- Багануур дүүрэг - 1,933
- Багахангай дүүрэг - 289
- Баянгол дүүрэг - 17,133
- Баянзүрх дүүрэг - 32,622
- Налайх дүүрэг - 2,942
- Сонгинохайрхан дүүрэг - 24,838
- Сүхбаатар дүүрэг - 8,859
- Хан-Уул дүүрэг – 22,472
- Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд хамрагджээ.
Насаар нь ангилбал:
- 2 нас-24,159
- 3 нас-29,487
- 4 нас-30,721
- 5 нас-34,619 гээд нийт нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлсэн байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн хоёрдугаар шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана.
2-р шатны бүртгэлд:
- Түр оршин суух хаягтай хүүхэд
- 1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтойг мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
