Б.Дашпүрэв: Зориулалтын саванд шатахуун өгөхгүй бол АҮЭБЯ-нд гомдол мэдүүлж болно
Шатахууны хангамж нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабаас ээлжит хурлаа өнөөдөр зохион байгууллаа.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Наймдугаар сард АИ92 автобензин 74,780 тонныг авахаар захиалснаас 68,502 тонн бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн. Дизель түлш 158,530 тонныг захиалснаас эх үүсвэрээс ямар ч саадгүй бүгд нийлүүлэгдэж орж ирлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 1,100 тонн автобензин, орон нутгийн хэмжээнд 681 тонн автобензин нийлүүлсэн.
Мөн тэрээр шуурхай штабаас өнөө оройдоо автобензин болон дизель түлшний хомсдолтой байгаа 30-40 сумын хангамжийн асуудлыг дахин нягталж, шатахуун ачихын зэрэгцээ дугаарлалтыг хэвийн болгох чиглэлд ажиллаж байгааг дурдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
