Есдүгээр сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

8 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 31, 09 дүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 07-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 08-нд нутгийн зарим газраар бороо,
  • 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи:

  • 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар,
  • 02-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
  • 03, 04-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 05-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • 31-нээс 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
  • 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус дулаан, өдөртөө +11...+16 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
                      Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09 дүгээр сарын 04-нд бага зэргийн бороо, 06-нд бороо орно. 

Салхи: 09 дүгээр сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж, 03-нд баруун өмнөөс секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэл дулаан шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, 04-нөөс сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.