Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц дээд зиндаанд дэвшлээ
Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний банцүкэг зарлав. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшлээ.
Хэдхэн хоногийн өмнө 26 нас хүрсэн Ө.Дэмиджамц 2024 оны тавдугаар сараас мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн. Улмаар 2026 оны гуравдугаар сараас цолтой бөх болж, өнгөрсөн тэмцээнд 11 даваа авснаар зиндаа ахих болзлоо биелүүллээ.
Ингэснээр тэр Монголоос төрсөн 33 дээд зиндааны бөх болж байна.
Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 195 см өндөр, 151 кг жинтэй. Мэргэжлийн сүмод одоогоор 84 ялж, 38 дийлдсэн үзүүлэлттэй байна.
Украины сүмоч Аонишики озеки, Дайешо комүсүби цолоо буцааж авсан бол Фүжинокава сэкивакэ, Хакүнофүжи комүсүби цолтой болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
