Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Ерөнхий прокурор амиа алдсан байгаль хамгаалагчийн хэрэгтэй биечлэн танилцав

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Ирвэс хамгаалах сан”-д ажилтай Л нь гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох газраас олдсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж уг хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа ба Улсын Ерөнхий прокурорын газраас үүрэг чиглэл өгсөн талаар өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх хэргийг шалгаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж, хэргийн ажиллагаатай биечлэн танилцаад, хэргийг тал бүрээс нь шуурхай шалгах талаар үүрэг, даалгавар өглөө.

Эх сурвалж: УЕПГ