Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Автомашины тосны шүүр яаж ажилладаг вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 7
Cardoctor
Зураг зураг

Таны автомашин асах, огцом хурдлах үед хөдөлгүүрт маш өндөр ачаалал үүсэж байдаг. Машин өндөр хурдаар явах үед хөдөлгүүрийн эргэлт хурдсаж халалт ихэсдэг.

Хөдөлгүүрийн тос нь энэ үед хөргөх, тослох, цэвэрлэх, бүтээмжийг барих, элэгдлээс хамгаалах 5 үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг. Эдгээр үүргийн хүрээнд тос нь үрэлтээс үүссэн төмрийн үртэс, нагаар тортогоос болж бохирддог. Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг тосны шүүр гүйцэтгэдэг.

Тосны шүүрний ажиллах бүтэц нь орох сувгаар ажилласан тос орж цаасан шүүлтүүрээр шүүгдэж цэвэрлэгдээд гарах сувгаар хөдөлгүүр лүү шахагддаг.

Хэрвээ бохирдол ихтэй тосыг цэвэрлэх бол тосон хангамж дутагддаг учраас клапангын ажиллагаагаар даралтыг тохируулж аюулгүй ажиллагааг хангадаг байна. Тосны шүүрийг чанартайг сонгох нь хөдөлгүүрийн эвдрэл, элэгдэл, тосны бохирдлоос сэргийлдэг.

Жолооч та бүхэн моторын тосоо солиулахдаа доорх зүйлсийг чухалчлан үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт нимгэн шүүгч цааснаас болж тос хурдан бохирддог, хоёрдугаарт хавхлагын муу ажиллагаанаас шалтгаалж тосны даралт багасаж халалт ихэсдэг, гуравдугаарт тосны шүүрийн гадаргуун төмөр өндөр даралтыг тэсвэрлэлгүй цоорох, сальникаараа тос шүүрэх зэргээс болж хөдөлгүүрийг хүнд, хөнгөн засвар хийх шаардлагатай болгодог.

Сайн тосны шүүрийн гадаргуу маш бат бэх зузаан ган төмрөөр хийгдсэн учир тосны өндөр даралтыг найдвартай тэсвэрлэнэ, клапан, шүүгч цаас нь шинэ үеийн технологи, сайн шүүгч элементийн хийцтэй тул халуун, хүйтэн ямар ч нөхцөлд хөдөлгүүрийн тосыг бүрэн шүүж найдвартай байдлыг хангаж чаддаг байна. 

 

Сайн тосны шүүр 

 

Муу тосны шүүр

Хэрвээ хөдөлгүүрийг асаасны дараа хянах самбар дээр тосны гэрэл удаан асаж байгаа бол хөдөлгүүр тосоор дутагдаж даралт багассаныг илэрхийлнэ. Шалтгаан нь хөдөлгүүрийн тос дундарсан, насосын ажиллагаа муудсан, цахилгаан дамжуулагчийн догол, мэдрэгчийн гэмтэл зэргээс болдог.

Хамгийн гол зүйл болох насосын ажиллагаанд тосны шүүрийн клапан эерэг болон сөрөг байдлаар ачаалал болж байдаг. Тиймээс найдвартай клапантай шүүрийг хэрэглэж насосын ажиллагааг хөнгөрүүлж хөдөлгүүрийг хамгаалаарай.

Зураг