Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хоолны дуршил бууруулах сонирхолтой 10 АРГА

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Дахиад идчихлээ” гээд л дэглэм барьж буй охид, бүсгүйчүүд маань хэлэх үе гардаг. Тэгвэл яаж ч хичээсэн идээд байгаа хүмүүст зориулаад хоолны дуршил бууруулах 10 аргыг танилцуулъя.

Хоолны дуршил бол зөвхөн өлссөн үед хамааралтай биш бөгөөд сэтгэл санааны байдал ямар байхаас шалтгаалж өөрчлөгддөг юм. Тиймээс идсэнийхээ дараа биш идэхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөе.


1. Өдөр бүр жингээ үзэх, тэмдэглэх

 

Жингээ хэмжих нь бусад аргуудаас илүү хүний тархинд нөлөөлдөг байна. Яагаад гэвэл хүн өөрийн жингээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хараад дэглэм барьж байгаагаа дахин ухаарч, мөн хэр их идэж байгаагаа анзаардаг байна. Тиймээс өдөрт нэг удаа жин хэмжигч дээр зогсох зуршилтай болоорой.


2. Ус уух

 

Хоол идэхээсээ өмнө ус уувал таны идэх хүсэл багасна. Мөн цай болон хар кофе ч гэсэн хоолны дуршлыг бууруулдаг. Гэхдээ кофе уух бол 100 мл уухыг зөвлөе. Мэдээж сахар хэрэглэж болохгүй шүү.


3. Хоолоо идээд шууд аяга тавгаа цэвэрлэх

 

Таны нүдний өмнө хоол идсэн таваг тань байгаад байвал ямар нэгэн юм идэх хүсэл их төрдөг гэдгийн та мэдэх үү? Тиймээс хоолоо идлээ л бол хурдхан цэвэрлэж хэвшээрэй.


4. Битгий стресстэй найзлаарай

 

Та стрессдсэн үедээ биед ямар амин дэм хэрэгтэй байгааг бодох биш "ямар нэг юм идмээр байна" гэж боддог байна. Тиймээс идэхээс өөр зүйлийг хийгээрэй. Тухайлбал, хөдөлгөөн хийх, сонирхолтой кино үзэх, цэвэрлэгээ хийх гэх мэт.


5. Сайн унтаж амрах

 

Хоолны дуршил их бага байх нь нойртой их хамааралтай байдаг. Нойргүйдлээс болж таргалалтыг зогсоодог "лептин" гэх дааврын хэмжээ багасдаг. Лептин дааврын хэмжээ багассанаар хүний бие амархан таргалдаг байна. Тиймээс сайтар унтаж амарцгаая.


6. Хоолоо удаан идэх

 

Хоолоо идэхдээ доод тал нь 20 минут зарцуулаарай. Хэрвээ удаан идэж чаддаггүй бол их зажилж идэхийг зөвлөе. Эсвэл халбага, сэрээнийхээ хэмжээг жижиг болгоод идээрэй.


7. Турах зорилготой бол түүндээ хэрэгтэй зүйлийг өөртөө бэлэглэх

 

Та өөртөө зориулж өөртөө хэрэгтэй зүйлээ худалдан аваарай. Тухайлбал, та фитнесст явж байгаа бол өөртөө хүсэж байсан шинэ өмсгөл эсвэл оймсоо ч авсан болно шүү дээ. Ингэснээр та урамшиж, өөртөө ялагдахгүй нь тулд хооллолт болон хөдөлгөөндөө сайн анхаарах болно.


8. Шүдээ угаах

 

Шүдээ угаасны дараа аманд орсон хоол энгийн үетэй харьцуулахад "амтгүй санагдах учир" та хоол идье гэж боддоггүй байна. Тиймээс өлсөөд байвал шүдээ угаагаарай.


9. Хөдөлгөөн хийх

 

Хөдөлгөөн хийх нь бодисын солилцоог идэвхтэй болгож, биед хуримтлагдсан муу зүйлсийг гаргадаг байна. Өдөрт дор хаяж 20 минут дасгал хийгээрэй. Ингэж биедээ их цэвэрлэгээ хийснийхээ дараах хооллолтондоо сайн анхаараарай. 


10. Амандаа биш "өөртөө зориулж" идэж сурах

 

"Ямартай ч их идмээр байна. Цадсангүй. Шоколад идмээр байна" гээд л нэг ширхэг шоколад идэх биш дуустал нь идээд байвал  та "Амандаа л зориулж” иддэг л гэсэн үг. Тиймээс ам биш өөрийнхөө биедээ зориулж, зөв хооллож сурцгаая. Үнэхээр идмээр байвал калори багатайг нь сонгож идээрэй.

Эх сурвалж: wikihow.com; tabi-labo.com