ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын нууц товчооны алдагдсан бүлэг”

ikon.mn
2015 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол хатдын намтар түүхийг тусгайлан судалсан судалгаа, тэдний тухай өгүүлсэн зохиол бүтээл хомс хэвээр байгаа энэ үед монгол эмэгтэйчүүдийн намтар судлалд бага боловч хувь нэмэр оруулсан, уншигч олонд тэдний тухай тодорхой хэмжээний төсөөлөл өгөхүйц нэгэн бүтээл гарсан  нь Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо хэмээх ном юм.

Үнэхээр ч хатад бүсгүйчүүдийн мэргэн сургаалаар монгол хаад хүмүүжиж байсан учир эмэгтэйчүүд тэр дундаа хатдын тухай үнэн бодит судалгаанд тулгуурласан баримтат бүтээл нэн шаардлагатай байгаа билээ.

Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ. 

Мөн дээрх бүтээлд зөвхөн хатад бүсгүйчүүдээс гадна монгол хаадтай холбоотой нэгэн санал байдаг нь Чингисийн удмын эрчүүд бор дарсанд толгойгоо мэдүүлсэн, сул дорой хүмүүс байсан хэмээх цөөнгүй судлаачдын саналыг давтсан явдал юм. 

Гэвч энэхүү бүтээлтэй холбогдуулан багахан хэмжээний (энд зөвхөн удиртгал хэсэг болон бүсгүйчүүдийн эсрэг дайн хэмээх хоёр хэсгийг авч үзлээ)шүүмж бичих болсон учир нь монгол хаадын үйл ажиллагааг илтээр гуйвуулан өгүүлсэнд оршино. Ном уншихдаа яг л тийм байсан мэтээр ойлгодог уншигчид байсан цагт “худал түүх үнэн болж, үнэн түүх худал болж түүхч хүн худалч болж худалч хүн түүхч болж хувирах” нь энгийн үзэгдэл мэт болжээ. 

Дээр дурдсан Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо номод дурдагдах нэгэн гол үзэл санаа нь монгол хаад охид бүсгүйчүүд, хатдаа хавчин шахаж байсан хэмээх санаа юм. Үнэхээр тийм байсан уу гэвэл харин ч эсрэгээрээ.

Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ.

Өэлүн эх, Бөрт үжин, Сорхугтани бэхи нар нь улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Өгэдэй хааны хатан Дөргөнэ, Гүюг хааны хатан Огул Хаймыш нар төрийн эрхийг барьж байсан байдаг. Мөн түүнчлэн Хубилай хааны ахмад хүү Чингисийн хатан Хөхжин төрийн бодлогод авьяаслаг нэгэн байсан бөгөөд Хубилай хааны хүндлэлийг хүлээж байв. 

Мөн түүнчлэн Ил хаант улсын хэмжээнд монгол гүнж, хатад өөрийн бэлчээр нутагтай байхаас гадна хуралдайд оролцон дайны олзноос хуваалцдаг байсны зэрэгцээ өөрсдийн орд хийгээд цэргийн нэгтгэлтэй байж бас зоосон дээр нэрээ дэлдүүлдэг байхад гадны буюу перс, араб гүнж хатад ийм эрхийг эдэлж байгаагүй юм.

1.    Алдагдсан бүлэг хэмээх удиртгал

Уг номын удиртгал хэсэгт Монголын нууц товчоонд охин урагтаа соёрхол өргье хэмээснээс хойшх хэдэн хуудсыг санаатай, эсвэл санамсаргүйгээр урагдаж үгүй болсон өөрөөр хэлбэл Чингис хааны удмын эрчүүд хатад бүсгүйчүүдээ гадуурхаж, тэднээсээ мэдлэг чадвар дорой байсан учир соёрхол болгож өгсөн газар нутгийг нь булаан авч улмаар огт байгаагүй мэт болгосон гэх зохиогчийн үзэл бичигдсэн байдаг.

Тэгвэл Монголын нууц товчооны 215 дугаар зүйлийн араас орох учиртай мэдээлэл устаж үгүй болсон уу? Тэрхүү өгүүлбэрийг үнэхээр охин урагтаа соёрхол олгъё хэмээн утгаар ойлгож болох уу? гэсэн хоёр асуултын хариултыг хайж үзье. 

Магадгүй охин урагтаа соёрхол өгье хэмээсэн нь зөвхөн зохиогчийн үзэл санаа байж болох талтай байна. Учир нь Монголын нууц товчоонд (хөрвүүлж тайлбар хийсэн Чоймаа.Ш) “охин ургаар соёрхол өргье” хэмээн өгүүлжээ. Түүгээр ч барахгүй Игорь де Рахивилц, Кристофер Этвүүд нарын Монголын нууц товчооны үсгийн галигт “бас охин ургаан соёрхол өгье” хэмээн өгүүлсэн.

Энэ нь Ж. Уэтерфордын өгүүлсэнтэй адил охин ургууддаа соёрхол өгсөн бус хэн нэгэн жанжинд (магадгүй Борохул ноёнд охин өгсөн байж болно. Учир нь өмнөх зүйл буюу Монголын нууц товооны 214 дүгээр зүйлд Борохул жанжинд соёрхол өргөж буй) охин ургаар соёрхол өргөсөн байж болох талтай. 

Тиймээс энэхүү алдагдсан бүлэг хэмээх үзэл санаа нь анхнаасаа андуурагдсан, уран сэтгэмжийн үр дүнд байжээ. Зохиогч уг номоо бичихдээ Монголын нууц товчооны ганц(Onon Urgenge, 2001) орчуулгыг эх сурвалжаа болгож ашигласан учир дээрх урагтаа, ургаар хэмээх хоёр үгийн утгыг сайтар ухаж ойлгоогүй бололтой.

2.     “Бүсгүйчүүдийн эсрэг дайн” гэх бүлгийн тухайд

Тус бүлэг “Өгэдэй хаан ширээнд суусан найм дахь жилдээ буюу 1237 оны намар нэгэн аймшигт зүрх зүсэм, балмад үйлийг Их хааны нэрээр зарлиг гарган үйлдсэн нь түүний төрийн эрх барьсан арван хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн гутамшигт хэрэг төдийгүй Монгол төрийн түүхнээ хар толбо болон үлдсэн юм. Энэ нь өөрийн дайснуудынхаа эсрэг биш харин угсаа гарвал нэгтэй Монголчуудынхаа охид бүсгүйчүүдийн эсрэг өдүүлсэн гэмт хэрэг байлаа” хэмээн эхэлнэ. 

Цааш өгүүлэхдээ Өгэдэй хааны үед долоогоос дээш насны 4,000 охид, эмэгтэйчүүдийг олны өмнө хүчирхийлсэн хэмээн бичжээ. Зохиогч энэхүү мэдээг чухам юунаас санаа авч, эсвэл эшлэл болгон ашигласнаа дурдсангүй. Энд сурвалжийн тайлбараас үзэхэд ойрдууд Өгэдэйд охид бүсгүйчүүдээ татвар болгохоор илгээдэггүй байсанд оршино гэснээс өөрөөр сурвалжийн тухай ганц ч үг өгүүлсэнгүй.

Түүгээр ч барахгүй ийм балмад үйлдэл хийсэн нь хөгширч зөнөсөн, архинд донтсон хааны ухамсаргүй үйлдэл байсан мэтээр бичиж хэзээ ч зөвтгөж болохгүй; энэ бол Чингисийн удмын охид бүсгүйчүүд рүү хийх аймшигт халдлагын эхлэл байлаа хэмээн өгүүлжээ. Цаашлаад Өгэдэй хаан энэхүү үйлдлийнхээ дараа охин дүүгийнхээ эдэлж байсан эрх мэдлийг үгүй хийж эзэмшил нутгийг нь өөрийн болголоо өөрөөр хэлбэл Чэчэйхэний мэдэлд байсан Ойрадыг булаан авлаа хэмээн өгүүлжээ. Тэгвэл үнэхээр Ойрад Чэчэйхэн гүнжийн мэдэлд байсан уу үгүй юу гэдэг нь мөн л тодорхойгүй асуудал. Монголын нууц товчоонд Ойрадын Хутуга бэхийн хөвүүн Иналчид Чэчэй хэнийг өглөө гэхээс өөр мэдээ үгүй байна. 

Магадгүй зохиогч Онгудыг захирч байсан Алаха бэхийн адилаар Чэчэйхэн Ойрадыг захирч байсан гэх таамаглал дэвшүүлсэн байж болох ч үүнийг нотлох баримт хараахан олдоогүй байна.

Уг номонд Өгэдэй хаан эзэмшил нутгаа тэлэхийн төлөө ах дүү нараа хөнөөж байсан мэтээр өгүүлсэн төдийгүй 1235 онд эхэлсэн ахмад хөвгүүдийн аян дайнд Гүюгийг оролцуулахаар илгээсэн нь Төв Ази дахь эзэмшлээ тэлэх боломжгүй болсонд орших бөгөөд шинээр эзэлсэн нутгийг Гүюг захиран суух болсноор Өгэдэйн удам европт эзэмшилтэй болох ёстой байв гэх  мэтээр бичжээ. Энэ бол цэвэр зохиогчийн төсөөлөл. Хэрэв үнэхээр Гүюг эзэлсэн нутагт суух байсан бол бүх цэргийг Гүюг л удирдах байсан болов уу? Тэгснээрээ Гүюг илүү гавьяа байгуулах боломж олдож тэр нутагтаа үлдэх боломжтой болох байв. Гэтэл тийм явдал болоогүй юм.

Түүнчлэн Толуй, Өгэдэй нар бор дарсанд орсон тул төрийн хэргийг өөрийн хатаддаа шилжүүлсэн гэжээ. Жишээлбэл Толуй төрийн эрхийг Сорхугтанид шилжүүлсний учир нь  согтууруулах ундаа хэт их хэрэглэж “байнга уйлж унждаг” байснаас үүдэлтэй гэдэг нь  бас л эргэлзээтэй. 

Учир нь Рашид ал-Дины Судрын чуулганы Мөнх хааны хэсэгт Өгэдэй хаан Мөнхөд би дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Өдөр хоногийг хөлчүүрхэн өнгөрүүлэх нь амар байна хэмээн нулимс дуслуулж байсан гэснээс өөрөөр тодруулбал Толуй “байнга уйлж унждаг” болсон тухай мэдээ байдаггүй.

Энэ мэтчилэн бүлэг тус бүрт гарах үйл явдлуудыг лавшруулан үзэж, тодруулан өгүүлвэл барагдахгүй биз ээ. Тиймээс уг номыг уншихдаа үнэхээр тийм үйл явдал болсон уу? хэн, хаана тэр талаар тэмдэглэн үлдээв? зэргийг ойлгож унших зайлшгүй шаардлагатай байна.Монгол хатдын нууц товчоо хэмээх энэ ном монгол хатдын намтрыг өгүүлэх нэрийн дор монгол хаадыг сул дорой байсан мэтээр харагдуулах гэсэн үзэл нэвт шингэжээ. Ганц энэ ном ч биш түүхэн нэртэй ном зохиолыг уншихдаа хамгийн эхэнд эх сурвалж нь хаана байна гэдгийг нэхэн уншвал худлаар баг хийсэн энэ мэт ном цөөрөх учиртай.

Түүгээр ч барахгүй Өгэдэй хаан анхнаасаа л охид бүсгүйчүүдийг хавчиж байсан гэх үзэл санаагаа бататгах зорилгоор зохиогч “1228 оны хуралдайд хааны хөвгүүд болон хүргэн хүү нар хатадтайгаа оролцсон мэдээ Монголын нууц товчоонд байдаг ч бэр хатдын тухай дурдаагүй байдаг. Гэтэл 1246 оны хуралдай зарлан хуралдуулах цагт бэр- хатад улс төрийн эрхийг аль хэдийнэ гартаа оруулсан” хэмээн өгүүлжээ. Гэтэл Монголын нууц товчооны 269 дүгээр зүйлд “Цагаадай, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, Отчигин ноён, Егү, Есүнхэ тэргүүтэн зүүн гарын хөвүүд, ОХИД, хүргэд, түмэд, мянгадын ноёд бүгдээр цугларан ирж” хэмээн бичиглэн үлдээжээ. 

Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчооном бусад олон түүхэн нэрт номууд адил дутуу дулимаг ойлголтуудын нийлбэр, халх ойрадаар нь хуваасан бэртэгчин үзлийн тод жишээ болжээ. Өнөөдөр хэн ч харсан Ойрадын 4,000 охид эмэгтэйчүүдийг олны өмнө хүчирхийлсэн гэхээр таатай санагдахгүй бизээ.

Энэ мэтчилэн түүх ашиглан жалга довоор нь хуваах үзэл маш олон байгаа. Үнэхээр Чэчэйхэн Ойрадыг захирч байсан, Өгэдэй түүний газар нутгийг булаахын тулд 4,000 охид эмэгтэйчүүдийг олны өмнө хүчирхийлсэн юм бол баталгаа нь хаана байна. Эх сурвалж нь хаана байна. Монголын түүхээр тоглогчид хэрээс хэтэрлээ.

Шүүмжийг: С.УУГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мандал [192.82.87.69] 2022/11/23
Жаргалсайхан гэдэг зохиолч олон жил монголын түүхийг судлаад бичсэн бүтээл гэж өөрөө мэдэгдэж байсан нэг зохиолд монголын их хаад охидыг хамтран хүчирхийлж таашаал авдаг байсан гэж ойлгохоор бичсэн бах юм билээ Энэ үнэн үү
1 | 0 Хариулах
oidov [27.123.214.114] 2016/7/16
minii bodol shuu yrn uguudui gueg metiin haaduud uudag baisan baihaa.yrn luruudah zam ruu oruulsan ym bishuu.haraad baihad ih boginhon tur barsan ba lee zarim bur heden sar tur barsan harin hamgiin udaan tur barsan urt nasalsan hubilai haan haan bolohdoo bas budilaantai tunees hoish dan uruudaad..
0 | 0 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2015/11/18
Энэ хүнд түүхчид тийм ч таатай ханддаггүй. Үндсэндээ бол Америкийн Баабар шүү дээ. Түүхчид дагаж гүйгээд байдаг юм биш монголын төр засаг л дагаж гүйгээд байдаг байх. Ямар сайн даа түүхийн шилдэг бүтээлд ЖАК УЭТЕРФОРДЫН нэрэмжит шагнал олгоод байгаа нь хачирхалтай. Миний л мэдэхээр 2012 онд Түүхийн хүрээлэнгээс гаргасан "Чингис хааны өв" бүтээлд энэ шагналыг олгож байсан санагдана. Бүхэл бүтэн түүхийн хүрээлэнгийн бүтээлийг нэг сонирхогчийн нэрэмжит шагналаар шагнаж буй нь үнэндээ Монголын түүхийн салбарыг доромжилж буй хэрэг юм. Мөн энэтхэгт элчин сайд байсан гэх нэг нөхөр байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй баахан юм чирээд ирсэн. Монголчууд өөрсдөө тэрийг нь мэдэхгүй болохоор үнэн л юм байна гэж итгээд байж байдаг.
7 | 0 Хариулах
Зочин [175.195.171.7] 2015/11/18
Энэ Америк өвгөн өмнө нь Чингис хааны талаар овоо давгүй судалгаа баримттай ном хэвлүүлж гайгүй нэр олоод байсан, гэтэл одоо ийм балай барин тавин худлаа, өөрийн төсөөллөөр ном гаргажээ. Нэрээ ашиглаад улам шунаж, аргагүй л барууны сэтгэхүй мөндөө. Монголчууд Чингис хаан гээд цээжээ дэлдээд байхаас биш нэрийг нь аятайхан худалдаад идчихгүй юм даа. Одоо тэр түүхийн хүрээлэн энэ тэр тодруулга хийгээсэй билээ. Энэ америк нөхрийг дагаж гүйхээ зогсоо түүхийн ухааны эрдэмтэн нэртэй оюутнуудаа.
2 | 0 Хариулах
oyun [59.153.114.67] 2015/11/17
ta nariig ingej tsets bulaaldaj hereldej baih hoorond gadaadiinhan Mongoliin tuuhiig gutaan guivuulj oorsdiin tuuhiig orgomjlon shineer zohioj baina Erdemten tuuhch sudlaachid yagaad tag chig dulii dumbe orgiod suuj bainaa Sereechee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/11/17
Jack Weatherford gai delhiigees zailaaraai chi. Muu hoshnogo
2 | 0 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
Jack Weatherford gedeg hun bol taa muusainuud eh orondoo oligtoi ym hiij chadahgui baihad Mongoliin tuluu zurh setgel gargan ih zuil hiisen hun shuu. Shuud hutsahiimaa. Reference nomuudiig ni olj unshij sudlaad, teged uriih ni nomiig unshaad uurtei ni yariltsaj uzeed olon hun yarildaa.
1 | 6 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/11/17
chi yag hen be. Mongol avgai ni uu? duugui bgaarai chi.
2 | 0 Хариулах
ZOCHIN [103.57.93.146] 2015/11/19
GULUG MINE DUUGAI BAI.
0 | 1 Хариулах
Зочин [182.160.35.126] 2015/11/16
Дөрвөн Ойрдын холбоо гээд аль Чингисийн үеэс л тусдаа улс маягын хүмүүс байсан шүү дээ. Дотроо олон ястантай, тусдаа цэргийн хүчтэй. Тийм улсууд яаж 4000 охидоо хүчиндүүлчээд сууж байх вэ дээ. Хэн 4000 мянгаар нь хүчиндэх юм. Өгөөдтэй хүчиндсэн юмуу эсвэл 4000 мянган цэрэг эр юу хүчиндсэн гээд байгаа юм. Холливуудын кинонд гардаг гаж донтой нөхөр үү үгүй юу.
7 | 0 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
chi hunchindsiim bishu haha gajaaraa
0 | 1 Хариулах
Зочин [182.160.35.126] 2015/11/16
Өө хөөрхий. Монголын тухай мэдэхгүй, Монгол хүний зан аашыг мэдэхгүй, Монгол хүний түүх соёлыг мэдэхгүй иймэрхүү хүн яаж Монголчуудын тухай ном бичих юм бэ. Зүгээр л мөнгө олох гэсэн бизнес хийж байгаа хүн л байнаждээ.
6 | 1 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
Mongoliig chamaas sain meddeg geseen. zan aashiig hurtel. Mongold nom hevleed bayjdag bol saihan l bn. chi neg uuriihu tuhai nom bicheech haha.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/11/17
59.153.113.247 ene nohriig sudla daa. nomiin zohiolch yum uu haashaa yum. setgedel bolgonii dor omoorch bichsen bn
2 | 0 Хариулах
би [203.91.115.39] 2016/7/16
Монголоос биш дэлхийгээс долларын саятан болсон шүү дээ, ном нь бестселлер болж байлаа
0 | 0 Хариулах
Амгаа [202.9.40.240] 2015/11/16
За сайн судлахын бол ойрдууд чинь Өгөөдэйн улс болохгээд байгаа юм биш үү.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.93.73] 2015/11/17
Tiim shuu dee.
0 | 0 Хариулах
Зочин [203.194.118.64] 2015/11/16
Миний мэдэхийн Манж үндэстэн ойрад монголын эсрэг хийсэн геноцедийг өнөөдөр хэнч авч хэлэлцдэггүй... Цаана чинь жижигхэн Армен үндэстэн Туркээс хариу нэхэж суухад... Батмөнх даян хааны үеийн зуун хүүхдийн тахил өргөх гэж байсан тухайг наад гадаад нөхөр чинь хэлгүй юм чинь он цаг тоог нь андуурч ойлгож болсон мэтээр бичсийн байгаа биз... Манай түүхчид даруй мэдээлэл хийж түүхэн бус зохиол энэ тэр гэж хэвлэлтэн дэх түүхэн энэ тэр гэж хуцсаны арилгуулмаар юм... Дуртай нь санаа зоригоор үг холбож түүхэн энэ тэр гаргуулж болдийнмуу түүхэн хүрээлэн энэ тэр нь тийм зохиолд хяналт тавьдаггүй юм байхдаа... Тэр дундаа америкийн шонхорт
7 | 0 Хариулах
Зочин [182.160.35.126] 2015/11/16
Ойрдын ганц эмгэнэл бол Геониц шүү дээ. Манж гэдэг үндэстэн өөрөө мөхчихсөн. Тухай цаг үе ч балар байж...
0 | 0 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
chi Manjtai hamt manjin tarisiimuu? yag yaasiin be
0 | 0 Хариулах
Зочин [203.194.118.64] 2015/11/16
Өөрсдийн түүхээ гадныханаар заалгана гэж юу байхав... Авахгүй байхад болно... Харин гадныханыг хэт шүтсэн монголын иргэн их болцон нь ажиглагдаж байгаа нь харамсалтай
5 | 0 Хариулах
shmj [59.153.113.247] 2015/11/16
chi zaagaad ogoooch goy uuriihuu tuuhees ehleed,
0 | 2 Хариулах
Зочин [182.160.36.6] 2015/11/16
Tuuh muuh sain medehgui ch gesen ene hudal tuuh geed baigaa huniig neg l oilgosongui ee. bichsenees ni uzehed Kazak, Dorvod, Uvs huniig magtsan tuuh bolgon hudlaa bololtoi. ene bodvol Dorvod hund durgui hun bololtoi. nutag nuga l yarij bga tsarai ni bololtoi. hahaha. ineedmiin amitan.
0 | 2 Хариулах
zochin [202.21.112.150] 2015/11/16
hehe haana n Kazak, Dorvod, Uvs huniig magtsan geed bgaam bee?
3 | 0 Хариулах
Зочин [202.131.225.196] 2015/11/16
[хориотой үг] [хориотой үг], uursduu yu hiisiin? Hiisen yumgui hun shuumjilehees uur yum medehgui huvalznuud
0 | 3 Хариулах
Зочин [203.91.119.202] 2015/11/16
hiisen ch bai hiigeegui ch bai ingej shuumjleh estoin.erguu [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [95.234.207.21] 2015/11/16
Ene nuhriin ehnii "Chingis khan making modern world " biluu ter nomn ch neeh oligtoi bish Mongoliin tuuhiig medehgui USA-chuuded l sonin sanagdaad bestseller bolson baih teriig n manaihan orchuulj bariad nuhriig bas od bologtsoon
6 | 1 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
Gadniihand Mongolchuudiin zov taliig oilguulsan mash tom oyunii buteel bolson. Zodchmoor [хориотой үг] yu
0 | 1 Хариулах
а [202.21.106.161] 2015/11/16
Бичсэн шүүмж чинь таалагдлаа. Харин үг үсгийнхээ алдааг сайн хянаарай, нэлээд алдаа харагдаж байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.121] 2015/11/16
Сүүлийн үеийн Монголын түүхийг УРГУУЛАН ЗОХИОДОГ болсон, ХУЛГАЙЛАН ЗАВШДАГ болсон. Ялангуяа Казакууд мөн үүн дээр нэмээд манай улсын зарим нэг Дүрвэд энэ тэр нөхдүүд Монголын түүхийг САНАНААСАА УРГУУЛАН зохиож байгаа. Тэдний гаргасан тэр Баатарлаг Казакын түүх, Ойрдын түүх, Увсын түүх гээд номууд гарсан нь бүгд ялагдсан, дарагдсан, задарсан бутарсан МӨХСЭН түүхээ ШИНЭЭР ЗОХИОН нэг үндэстэн, нэг хүмүүс, бүр улс байсан мэтээр бичдэг болсон. Гэхдээ бүгд ХУДАЛ УРАН зохиол. ХУДАЛ ТҮҮХ ХУДАЛААРАА үлдэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.107.6] 2015/11/16
hudlaa nom bna lee....... boditoor bicheegui bna lee
2 | 0 Хариулах
Зочин [202.70.36.242] 2015/11/16
Энэ чинь уран зохиолын шахуу ном биз дээ. Баабарын түүхийн номнуудтай төстэй уншигчдын сонирхлыг татахын тулд уран сайхны хэтрүүлэг их орсон ном
7 | 0 Хариулах
зочин [185.65.135.227] 2015/11/16
Түүхэн нэр барьсан уран зохиолын ном. ГЭВЧ МАШ ОЛОН ХҮН иймэрхүү номон дээрхийг ялгаж салгаж ойлгодоггүй бэстсэллерт явжил байвал сайн ном гэж боддог юм шиг байгааан.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.112.34] 2015/11/16
Энэ номын Мандхай сэцэн хатны тухай өгүүлсэн хэсэг нь ерөөсөө л Мандхай сэцэн киног л хуулсан байдаг юм. хэхэхэ. мэргэжлийн бус ном...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.28.8] 2015/11/16
undesleltei shuumjilsen n taalagdlaa. ene nomig unshij tsaga ureguide bayrlaw bna. ehlelese l taalagdagui, haad n teneg, hatdinha l atgand bsan meter, feminist zohiol aytai sonin sonin yum bichtsen bsan. urgeljluuleed bur tuuh doromjlood ywchih bsiin bn l daa. daraagiin udaa haadiin nuuts tuuh biluu ter nomnii talaar bicheerei. humuus ih awch unshdag yum bnlee...
2 | 0 Хариулах
Ccccc [59.153.113.162] 2015/11/16
Yamar eh survaljaas bichsen ni todorhoigui setgetsiin ovchtei hunii zohioliig hen yamar zorilgoor hevleed marketing hiigeed bnaa?
4 | 0 Хариулах
Zochin [59.153.113.247] 2015/11/16
Nom unshij suraagui huduu gulug mine yavj malaa hariul
0 | 3 Хариулах
Зочин [103.229.120.115] 2015/11/16
Mongoliig huvaah gesen tom bodlogo saana ni bgaa
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/11/16
Ene nomiig zarahiig horiglooch tegeed. Ene metiin hariin muu novshnuud mongol huniig gutaan doromjilj baliar europe, usa soyoloo tugeeh gej oroldoj baina.
18 | 1 Хариулах
zochin [59.153.113.247] 2015/11/16
Unshij uzeegiu baij, hunii hudulmuriig unelj suraagui huduuuniii bolovsrolgui lalruud malaa yavj hariulaldaa
0 | 3 Хариулах
Зочин [103.57.92.164] 2015/11/17
yam
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/11/17
Chi ene nomiin zohiolchtoi ymar neg holbootoi hun uu? Ayagui bol hamt daldagnaad yavj baidag [хориотой үг] uu
0 | 0 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2015/11/17
59.153.113.247 энэ боловсролтой залуутай нэг ном хаялцах юмсан... Өөрөө мал хариулах болох вий дээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.29.185] 2015/11/17
59.153.113.247 Чи Монгол хүн мөн үү? Японд оччихоороо Монголоо муулаад сууж байдаг өөдгүй хүн байна даа.
0 | 0 Хариулах