Бууны сумыг хууль бусаар их хэмжээгээр үйлдвэрлэж байсан бүлэг хүмүүсийг цагдаа нар ирлүүлжээ. Үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сум хийдэг байсан хэд, хэдэн газарт Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн байна.
Сэжигтнүүд бууны хэлбэр загвар, зориулалт, гол төмрийн калибрыг өөрчилж, өөр буунд угсардаг байсан байна. Тэд хууль бусаар бэлтгэсэн эд зүйлсээ улсын хилээр нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн 185, 188 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!