МАЧХ-ны тэргүүн Г.Баасан ахмадуудын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ
Тэрбээр Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын чөлөөт холбоо хоёрыг иргэд ялгаж салгаж чадахгүй байгааг ихэд шүүмжлэв.
Түүний тэргүүлдэг холбоо бол бүх зүйлээрээ чөлөөт бөгөөд улс төрөөс ангид, ахмадуудынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг, намаас, улс төрөөс ангид ажилладаг гэж тодотголоо.
Тухайлбал, ахмадууддаа итгэл, урам хайрладаг, нэгийг нь ч орхилгүй жигд ажилладаг, ахмадын төлөөх бүх ажлыг дэмждэг, настангуудаа эвлэрүүлдэг, нэгтгэдэг байгууллага гэв.
Харин Монголын ахмадын холбоо бол ахмадуудаа эзгүй хаясан, байнга хуурдаг, ахмадуудыг сонгуульд хэрэглэхийн төлөөл ажилладаг гэлээ.
Монголын ахмадын чөлөөт холбооноос явуулсан судалгаанд 2916 ахмад хамрагджээ. Тэдний 96.9 хувь нь ахмадуудыг нэгдмэл болгож өгөөч, 87.6 хувь энэ ахмадуудын дунд намчирхах асуудал байгаа нь үнэн, 64.8 хувь нь ахмадын байгууллага бидэнд хүрч ажиллаагүй гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|