Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хоруршигтай.
Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Одоогоор нийслэлд 180 мянган нүхэн жорлон байгаа бөгөөд 80 орчим хувь нь уг стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байна.
Гэр хорооллын айл өр хүүдийн дагаж мөрдөх “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт”-ын шаардлага:
Нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэл
Нүхэн жорлонг дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд бол нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Нүхэн жорлонд үерийн ус орох, ялгадас, угаадсыг халихаас сэргийлж, нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийсэн байна.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|