Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ромео Жульетта" 19 жилийн дараа тайзнаа амилна

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" бүтээл манай тайзнаа 19 жилийн дахин амилна.

Анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ.

Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байсан аж. 

Харин 19 жилийн дараа буюу ирэх сард УДЭТ-ын тайзнаа амилах "Ромео Жульетта”-г Төрийн соёрхолт, найруулагч Н. Наранбаатар найруулж, гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, Дөлгөөн-Аюуш нар тоглож байгаа аж.

 

Зураг