ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Tata Steel компани 6 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулна

Г.Од
2015 оны 10 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Энэтхэгийн төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tata Steel” компани тус улсын Одиша мужид 6 сая тоннын хүчин чадалтай хоёр үйлдвэрээс бүрдэх цогцолбор байгуулж байна.

Жилд 3 сая тонн төмрийн бүтээгдэхүүн гаргах нэгдүгээр шатны үйлдвэр нь 2016 оны 2 дугаар хагаст ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм. Энэ долоо хоногт тус цогцолборын кокс-химийн үйлдвэрлэлийн туслах тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг ашиглалтад оруулжээ. 

“Tata Steel” компанийн Ерөнхий захирал Нарендран мэдэгдэхдээ, төмөрлөгийн үйлдвэрийн энэхүү цогцолборыг байгуулах төсөлд одоогийн байдлаар 330 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Нэмж 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай” гэсэн байна. 

Цогцолборыг ашиглалтад оруулснаар тус компани жилд 13 сая тонн төмрийн бүтээгдэхүүн Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх боломжтой болно. 1868 онд байгуулагдсан “Tata Steel” компани нь дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг