• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Nikon-ы анхны WiFi, GPS-тэй DSLR камер гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 10 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Зөвхөн гар утастай хүмүүс биш, DSLR камертай хүмүүст авсан зургаа Instagram-д байрлуулж найзууддаа хаана яваагаа мэдээлэх боломж бий боллоо.

Nikon өчигдөр өөрийн DSLR төрлийн камерны цувралдаа D5300 загварыг нэмснээ зарлав. Энэ нь тухайн компаний хувьд анхны утасгүй холболт болон GPS төхөөрөмж суурилагдсан камер болж байгаа юм.

WiFi холболттой болсноор авсан зургаа хялбархан бусадтай хуваалцах (mail, social media) боломжтой болж байгаа бол  GPS нэмэгдсэнээр авсан зургандаа geotag (зураг бүрт газарзүйн байрлалын мэдээлэл нэмэгдэх) нэмж чадах юм.

Бусад үзүүлэлтүүдийн хувьд өмнөх D5200 загварынхтай ижил гэнэ.

D5300 загвар энэ сардаа багтан зарагдаж эхлэх ба зөвхөн эх бие нь 800$ бол дурантайгаа 1400$ болох гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг