ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цоомоо өөрөө ч мэдэлгүй бие хамгаалагчтай болжээ

Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
“TV коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаярын хуримын үеэр

Өнгөрсөн долоо хоногт нэгэн сүртэй хурим болсон нь “TV коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаярынх.

Сүртэй гэж хэлэхийн учир нь урлаг, спортын залуу үеийн маш олон төлөөлөл түүний хуримын зочин болсон юм.

Тэдний нэг нь “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай байв. Тэрбээр хуримлагчдыг хаана ч явсан дагаж, тэднээс алхам ч холдоогүй гэнэ. Угийн том биетэй тэрбээр чамин хослол, нүдний хар шилээр гоёж очсон нь яг л бие хамгаалагч шиг харагдаж байсан.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа тэр өдрийн зургийг оруулж, “хамгаалагч уу, зүгээр дүү нь үү хэхэ” хэмээн бичсэн байв.

Харин тэр зургийн дор цахим ертөнцийн найз нар нь “Мэргэжлээ буруу сонгосон юм биш үү, бие хамгаалагч болбол зохих байжээ” хэмээн санал дэвшүүлжээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг