• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхүү муж коммунист захирагчтай боллоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн Думын коммунист гишүүн Сергей Левченко орон нутгийн сонгуульд 56 хувийн санал авч ОХУ-ын Иркутск мужийн захирагч болжээ.

Түүний гол өрсөлдөгч Нэгдсэн Орос намын нэр дэвшигч Сергей Ерощенко 16 орчим хувийн санал авсан талаар өчигдөр буюу Ням гарагт орон нутгийн сонгуулийн комисс мэдээллээ.

Саяхан Орос орон даяар нийтдээ 11,000 орчим сонгууль явагдаж 83 мужийн захирагч, хууль тогтоогчид, хотын зөвлөл зэргийг сонгосон юм.

Харин Иркутск муж эдгээрээс ганцаараа эхний удаагийн сонгуулиар ялагч тодроогүй тойрог болоод байв. Ийнхүү хоёр дахь удаагийн сонгуулиар коммунист намын гишүүн захирагчаар сонгогджээ.

 

Эх сурвалж: Russia Today

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа