Хот хөдөлгөөнд орохын хирээр томууны дэгдэлт ихэсдэг. Энэ жилийн хувьд цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүд бөөлжиж, суулгадаг ханиадаар өвчилж эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа. Тэгвэл энэхүү ханиад нь клиник шинжээрээ вирусийн гаралтай, гэдэсний халдвар давамгайлсан шинжтэй байгаа гэнэ.
Халуурч шингэн их алддаг учир шин гэн уух зүйл ихээр уулгах. Буцалсан болон цэвэр ус, хросол энэ ханиадны эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байгаа. Мөн эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй, нэгдүгээр шатлалын эмнэлэгт хүүхдээ үзүүлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Дашрамд дуулгахад, Эмнэлэгт ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд ирж байгаа юм байна. Тиймээс цэцэрлэгүүд ханиад томууны дэгдэлтийн үе буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд өвчтэй хүүхэд хүлээж авахгүй байхыг санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!