Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М 136 ширхэг тарваганы тулам, жолооч Г 215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн нийслэл рүү оруулахаар завдсаныг илрүүлжээ.
Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу Зооноз өвчин судлалын төвд зохих шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна.
НМХГ-аасжил бүр 8-10 дугаар сард байнгын хяналт шалгалтыг хийдэг бөгөөд онцгой байдал, цагдаагийнхантай хамтран 24 цагаар, хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Эх сурвалж: МХЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!