Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсоны нэг нь ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО. Тэгвэл энэхүү . Ингэснээр зөрчлийн онооны хэрэгжилт ирэх 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэхээр болж байна.
ЖОЛООЧ та ямар ЗӨРЧИЛ гаргавал хэдэн ОНОО хасагдахыг доорх мэдээллээс аваарай.
ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРАМ:
Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах,ангилал ахиулахаас бусад/,
- Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд
- Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо. Өөрөөр хэлбэл, 2 оноо хасна.
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо,
- Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо,
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо,
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1,
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо%
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо,
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо,
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноо,
МЭДЭЭЖ ЖОЛООЧ НАР УРАМШУУЛАЛ АВАХ БОЛОМЖТОЙ
Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү урамшуулал хамаарахгүй.
- Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
- Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.