Португальд урсдаг нэгэн голын дүрс Хятадын интернэт хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татсан мэдээлэл болоод байна.
Анх Америкийн Рэддит сүлжээний хэрэглэгч Амстердамаас Марракеш хот руу аялж явахдаа онгоцны цонхоор энэ голын зургийг авч нийтэлжээ. Тэр өдрөө Хятадын нийгмийн сүлжээнд нэвтэрсэн зураг 10 цагийн дотор 30,000 удаа шэйрлэгдсэн байна.
Учир нь Хятадууд онгоцоор аялж явахдаа энэ голыг олж харвал аз авчирна гэж итгэцгээж байгаа юм.
Португаль нэр нь Odeleite Reservoir гэх энэ гол Хөх луу гэдэг нэрээрээ бас алдартай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!