1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрсийн нэг болох У.Доржпалам гуайнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон зочилж хүндэтгэл үзүүлжээ.
Түүнийг дагалдаж ЗХЖШ болон БХЯ-ны удирдлагууд очсон байна. Өдгөө 94 настай У.Доржпалам нь амьд сэрүүн байгаа 350 орчим ахмад дайчны нэг юм.
Одоогоор 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин байдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!