Жүдо бөхийн ДАШТ ирэх Даваа гарагт Казахстаны Астана хотодод эхлэх бөгөөд тэмцээнд оролцох Монголын жүдочид, дагалдах баг бүрэлдэхүүн Астанаг зорилоо. Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ удаагийн ДАШТ-д 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөх бөгөөд дэлхийн аваргад түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 900, мөнгөн медаль 540, хүрэл медаль хүртвэл 360 оноо авах учиртай.
Тэмцээнд манай жин бүрийн 21 шилдэг тамирчин, таван дасгалжуулагчийн хамт өрсөлдөнө. Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулах юм.
ДАШТ-Д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Н.Дагвасүрэн
90 кг: Л.Отгонбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Тамирчин оролцохгүй
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, А.Цолмон
57 кг: Д.Сумъяа, А.Батзул
63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
70 кг: Тамирчин оролцохгүй
78 кг: П.Лхамдэгд
+78 кг: О.Жавзмаа
Дасгалжуулагчид:
О.Балжинням,
Д.Баттулга,
Г.Дашдаваа,
Х.Эрдэнэт-Од,
Ш.Цэвэлмаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!