Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн дотуур байрны төлбөр 230 мянгаар нэмэгджээ

Монголын мэдээ
2015 оны 8 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Ихэнх их, дээд сургуулийн дотуур байрны бүртгэл 28-наас эхлэхээр болжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ өдөр эхэлж гурав хоног үргэлжлэх юм байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1,000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэхээр болжээ.

Дотуур байранд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг,төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.

Дашрамд дуулгахад, энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 20 хүрэхгүй мянган хүүхэд төгсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд зардлаа нөхөхийн тулд сургалтын болон дотуур байрны төлбөрөө огцом нэмж байгаа аж.

Тухайлбал, МУИС-ийн удирдлагууд дотуур байрны төлбөрөө 230 мянган төгрөгөөр нэмж байгаа. Өнгөрсөн жил тус сургуулийн дотуур байрны төлбөр 400 байсан бол ийн 630 мянган төгрөг болжээ. Тэгвэл АШУҮИС 380 мянган төгрөгөөс 430 болгож, 50, ШУТИС, “Улаанбаатар” их сургууль 400-аас 450 болгож 50 мянгаар нэмж байгаа гэнэ.

 

Зураг