БНУУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Монгол Улсад айлчилна
Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна.
Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцож, Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

