Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагууд манай улсад чуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болох бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулж байгаа аж.

Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана.  Энэхүү арга хэмжээ  нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ.

Хуралд 20 гаруй орны 150 орчим төлөөлөгч оролцох юм байна. Хурлын зохион байгуулалтын зардалд шаардагдах 20 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад зөвшөөрсөн байна.