Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно. “Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын дагуу өрчлөгдөж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!