Хятадын тэрбумтан Жэк Магийн гадаад төрх нь хүмүүсийн хэл амны бай болж, Хятадын интернэт ертөнцөд үргэлж л түүнийг хэн нэгэнтэй адилтгасан хошигнол, элэглэлүүд хөвөрч байдаг гэнэ.
Өнгөрсөн Ням гарагт Ма өөрийн Вейбо хуудсандаа хамгийн их түүнтэй адилтгагдсан дөрвөн зургийг оруулж тайлбар хийсэн байна.
Эхний зураг нь Пикассогийн нэгэн зураг дээрх залуугийн дүр. Жэк Ма үүнд тайлбар хийхдээ “Энэ зураг сайн бүтээл болсон нь Пикассо зурсан учраас уу, эсвэл энэ залуугийн царайлагаас болов уу?” хэмээн хошигножээ.
Тэр энэ зургийг анх Метрополитан музейд үзэж байснаа, түүнээс хойш Пикассогийн ур чадварыг бишрэх болсноо бичсэн байна.
Хоёр дахь зурган дээрх өөртэй нь адилхан жаахан хүүгийн дор “би үүнийг анх хараад манай гэрийнхэн миний багын зургийг оруулчихаж гэж бодсон” гэжээ.
Тэр энэ хүүгийн насан дээр байхдаа гартаа тоосго барьсан сахилгагүй хүүхэд байсан гэв. Гэрээсээ бүтэн цамцтай гараад хоёрхон товч үлдээгээд эргэж ирдэг байснаа дурссан байна.
Гурав дахь зурган дээр түүний 2014 онд компанийхаа дотоод арга хэмжээн дээр савхин хүрэм, хиймэл үс, залаатай Lion King-ийн мюзикльд тоглож байгаа нь харагдаж байгаа юм.
Энэ зургийн дор Ма “би ингэж гарч ирвэл үзэгчдийг айлгах вий гэж санаа зовох ёстой юу?” гээд “харин ч санаа зовох хэрэггүй, өөрийнхөөрөө байх шиг жинхэнэ аз жаргал байхгүй” гэжээ.
Харин дөрөв дэхь зурган дээрх өөртэйгээ төстэй настай хүний зурган дор “Хэзээ нэгэн цагт хөгшрөхөөрөө би төрөлх хотдоо буцаж очоод энэ хүн шиг энгийн амьдрах болно” гэсэн байна.
Түүний энэ нийтлэл нь хүмүүсээс олон тооны эерэг үнэлгээ авч тэр дороо нийгмийн сүлжээгээр таржээ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!