ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: 15:00 цагт Ерөнхий сайдтай уулзана

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төсөлд нэгдсэн байр суурьт хүрсэн байна.  Тус бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдах аж.  

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс  УИХ дахь намын бүлэгтээ МАН-тай байгуулсан Харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээг цуцлах үүргийг өгсөн. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болсон.  

Энэ асуудлаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос тодруулахад  “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа.

Хамтарсан Засгаас гарах асуудал бол улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас  эцсийн шийдвэр гарах ёстой. Одоо 15:00 цагаас намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана. Түүний дараа бүлгийн хурал үргэлжлэн, Удирдах зөвлөлд хүргүүлэх санал, дүгнэлтээ нэгтгэх болно" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг