Сагсан бөмбөг сонирхогч залуусын дундах, зун цагийн хамгийн том тэмцээн болох 2015 оны насанд хүрэгчдийн Б зэрэглэлийн УАШТ өнөөдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд эхэллээ.
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь, ихээхэн өргөн хүрээг хамардаг, хүүхэд залуусын хамгийн хүлээдэг тэмцээний нэг юм.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 29 баг, эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас,
Мөн "Спрайт Супер Лиг"-ийн хүчирхэг багууд болон Хөгжлийн лигээс ч багуудын төлөөлөл байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.
Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг найман баг нь цаашид наймдугаар сард болох А зэрэглэлийн УАШТ-нд оролцох эрхээ авдаг. А зэрэглэлийн УАШТ-нд Үндэсний Супер Лигийн багууд тамирчид шууд оролцох эрхтэй бөгөөд Б-н Улсын Аваргаас шалгарсан баг тамирчид, дээд лигийн шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин, тоглох боломжыг олгодог юм.
А зэрэглэлийн УАШТ ирэх наймдугаар сард болно.
Өнгөрсөн жил энэхүү Б зэрэглэлийн УАШТ-нд ИНЕГ-н баг түрүүлж байсан бол, "Мон Магнет" баг мөнгөн медаль," Хасу Мегаватт" баг хүрэл медаль хүртэж байсан юм.
Тэмцээн өдөр бүр өглөө 08:00 цагаас эхэлж, Хан-Уул дүүргийн спорт зааланд үргэлжилж байна. Тэмцээний аварга, алт, мөнгө, хүрэл медальтнууд энэ бүтэн сайн өдөр буюу долоодугаар сарын 5-нд тодорно.
Улмаар А зэрэглэлийн УАШТ ирэх наймдугаар сард болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!