ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Аэро Монголиа”-аар зорчигчид Өвөр Монголын улсын эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Үндэсний шилдэг агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” компанийн удирдлагууд өнөөдөр Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны Эмнэлэгтэй хамтраж ажиллах болсон талаараа мэдээлэл хийлээ.

Долоо хоногтоо Өвөр Монголын нийслэл Хөх хот руу дөрвөн удаа нислэг хийдэг "Аэро Монголиа" компанийнхны зүгээс тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, зорчигч, үйлчлүүлэгчиддээ эмнэлгийн хамгийн таатай үйлчилгээ авах боломжийг олгохоор болжээ.

Тухайлбал “Аэро Монголиа”-гийн онгоцоор ниссэн Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны Эмнэлэгт:

  • 30 хувийн хөнгөлөлттэй,
     
  • Оочер дараалалгүй үйлчлүүлж,
     
  • Онгоцонд байхдаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдах боломжтой.
     
  • Мөн хүнд өвчтөнүүдийг эмнэлгийн зүгээс үнэ төлбөргүй унаагаар тосон авч эмнэлэгт хүргэх үйлчилгээ үзүүлэх ажээ.
     
 

Энэ талаар “Аэро Монголиа” компанийн Гүйцэтгэх захирал У.Сагамдолдой “Өвөрмонгол болон Монгол Улсыг холбосон агаарын цорын ганц холбогч гүүр нь манай компани байж ирлээ. Эрүүл мэндийн, эмчилгээний зорилгоор Өвөр Монголыг зорих хүмүүс олон байдаг.

Бидний хамтран ажиллахаар болсон Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны Эмнэлэг эмнэлгийн онцлог нь хэлний бэрхшээл гарахгүй, орчуулагчтай бөгөөд хүлээн авахын ажиллагсад нь монгол хэлтэй хүмүүс байдаг” гэдгийг онцолж байв.

Өвөр Монголын Олон улсын Монгол анагаах ухааны эмнэлэг нь 1600 гаруй ажилтантай ӨМӨЗО-ны хамгийн том нэгдсэн эмнэлэг юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.