Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс хийгдсэн зарим шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн байгууллага, эмийн үйлдвэрт хийсэн шалгалт
Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон Хавдар судлалын төв, “Астрафарм”, “Монос Фарм”, “Мөнхийн тун” ХХК-ний эмийн үйлдвэрүүд зэрэг нийт 15 аж ахуйн нэгж, байгууллага шалгалтад хамрагджээ.
Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1,244,000 гаруй хун амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа дулаан, даралт, температур, цахилгаан, хий шингэн, механик зэрэг зургаан төрлийн 250 гаруй хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, суурилуулалт, хэмжилзүйн үзүүлэлт, хэмжлийн нэгдмэл байдал болон холбогдох стандартын мөрдөлтийг шалгасан байна.
Шалгалтаар Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан Эрүүл мэндийн төв, “Мөнхийн тун” ХХК-ийн “Тун фарм” эмийн үйлдвэрийн хэмжих хэрэгслүүд улсын баталгаажуулалтад бүрэн хамрагдсан, хэмжилзүйн дотоод хяналтыг хэрэгжүүлж байжээ.
Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд:
- Хүний эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг цусны даралтын аппарат, хүний биеийн халуун хэмжигч термометр /халууны шил/, хүчилтөрөгчийн болон автоклавын манометрийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй.
- Эрүүл мэндийн газраас зарласан тендерт шалгарч Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлон нийлүүлэх эрх авсан “Тавин ус" ХХК, “Фарммед ресурс” ХХК нь хэмжилзүйн хууль тогтоомжийн мэдлэггүйгээс улсын баталгаажуулалтад заавал хамрагдах ёстой даралтын аппарат, термометрийг хэмжих хэрэгсэл худалдах 1 тусгай зөвшөөрөлгүйгээр, улсын баталгаагүйгээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад худалдсан. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд нь мөн хэмжилзүйн хууль тогтоомжийн мэдлэг хангалтгүйгээс улсын баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдаж авсан.
- Тухайн байгууллагын ус, дулаан, цахилгааны төлбөр тооцоонд хэрэглэгдэж байгаа тоолууруудыг стандартын дагуу суурилуулаагүй, баталгаажуулалтын хугацааг сунгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн нь J “Хэмжлийн нэгдмэл байдпыг хангах тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” , хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар долоон байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, хоёр байгууллагад /ЧД, БНД Эрүүл мэндийн төв/ 400,0 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн байна.
Барилгын хаалга цонх үйлдвэрлэгчидтэй хийсэн шалгалт
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны төлөвлөгөө, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хуванцар, металл цонх, хаалганы импортын үндсэн ба туслах материалууд болон шилэн фасадны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ.
Шалгалтад Барилгын шилэн фасадны угсралтын ажил гүйцэтгэж байгаа зургаан аж ахуйн нэгж, хуванцар болон металл цонх хаалганы үндсэн болон импортын туслах материалын худалдаа эрхэлдэг 10 аж ахуйн нэгж байгууллага, долоон иргэн хамрагдсан байна.
БТХ-ын улсын ахлах байцаагч У.Ёндон " Манай улс өөрсдийн стандартгүйгээс олон улсын стандарт мөрддөг. Тэр стандарт нь манай цаг уурын нөхцөл байдалд тохирохгүй байна.
Мөн итгэмжлэгдсэн лабораториуд шинжилгээ хийх тоног төхөөрөмж хангалтгүй, гүйцэтгэгч байгууллагын мэргэжилтэй боловсон хүчин болон техникийн мэдлэг, чадвар дутмаг байгаагаас ямар ч техникийн тооцоолол, ажлын зураггүй угсралтын ажил гүйцэтгэх, аюулгүйн бус шил ашиглах зэрэг зөрчлүүд гарч байна.
Энэ нь болзошгүй аюулын үед эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна" гэлээ.
Зөрчил дутагдал, түүний шалтгаан нөхцөл, гарч болзошгүй буюу гарсан хохирол, газар дээр шийдсэн асуудал:
- Шилэн фасадны үндсэн болон туслах материалиуд нь хятад болон солонгос улсаас оруулж ирсэн сертификаттай, олон улсын стандартын дагуу угсарч суурилуулж байгаа гэх боловч Стандарчилал хэмжил зүйн үндэсний төвийн даргын 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 213 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх, түр хэрэглэх зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилт хангагдахгүй байгаа
- Барилгын шилэн фасадны үндсэн болон туслах материалууд нь гарал үүсэл, чанарын гэрчилгээгүй
- Тухайн барилгад тохируулан хийсэн дулаан техникийн болон даацын тооцоололгүй, шилэн пакетыг хатаагаагүй буюу аюулгүйн бус шилээр угсарч сууриулуулж байгаа нь унаж болзошгүй эрсдэлийг дагуулж байна.
- Шилэн фасад угсрах ажлын зураггүй, батлагдаагүй, хянагдаагүй зураг төслөөр угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!