ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Хайбрид автомашинаар ус туулахдаа анхаар!

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 6 сарын 17
Cardoctor

Сүүлийн үед манайд хайбрид автомашин төрөл төрлөөрөө орж ирэх боллоо.

Toyota Prius, RX400, Harrier Hybrid, Camry Hybrid гээд голдуу Toyota-ийн автомашинууд дийлэнх болжээ.

Бороо ихтэй өдөр тогтмол ус туулах, хөдөө хээр гол гатлах гээд ус туулах тохиолдол цөөнгүй. Тиймээс урьдчилан анхаарах хэрэгтэй бөгөөд яах ч аргагүй туулсан үед дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй.

 
  1. Хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай. Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.
  2. Хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нилээн уддаг юм. Мэдээж гүн усанд удаан орсон тохиолдолд ус орох нь гарцаагүй бөгөөд энгийн бензин хөдөлгүүр унтарч машин зогсдог.

 

Хайбрид хөдөлгүүрийн агаар оруулах хоолой

Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг.

Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Урд агаар соруулах хоолойгоор ус цутгахад л шууд хөдөлгүүр сорж авна. Ингэхэд хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна.

Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасч бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно.

Эвдрэх эвдрэхдээ ноцтой эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм. Энгийн машины стартер 2-4 кВт чадалтай бол цахилгаан хөдөлгүүр дор хаяж 30кВт байгаа.

Original Image Энгийн хөдөлгүүрийн агаар оруулах хоолой
Modified Image Hybrid хөдөлгүүрийн агаар оруулах хоолой
 

Энгийн стартераар ус орсон хөдөлгүүрийг эргүүлэхэд хэд эргүүлээд гацаж ахин эргэхээ байдаг. Задлаад үзэхэд шатун тахийгаад гацсан байдаг ба гэмтсэн деталиудыг солиод хөдөлгүүр хэвийн байдалдаа орно.

Харин хайбридийн хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. 
Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг.

Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсаныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй.

Юуг шалгах вэ гэж үү?

Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй.

Ингэсний дараа аль цлиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.102] 2020/7/13
Усны бөөм эсэргүүцэгчтэй таг
0 | 0 Хариулах
Зочин [180.149.78.27] 2015/7/17
Хайбрид авто машинаар их ус туулах үедээ агаар оруулах хоолойн урд амыг боголж болохгүй юу
0 | 0 Хариулах
усанд орсон түүх [122.201.22.45] 2015/7/17
3 jiliin unmu Selenge murund zagaschilj yawad 1 prius 10 hiichij bile.azaar gufreer tasan ustai motor sorohoor tuwshiniih bish bailaa.gewch olon jil bolson haalganii jiirgeer us orj ehlew,ewgui yum boloh n geed shuud untraalaa.urid n hunees p10 computer n joloochiin esreg suudliin shalan dor bdag gej duulsan yum.tgd ter taliin shaliig huu tataad hartal tom computer bla salgah gej oroldson ch baahan bolt zalguur ntr gd zunduu yum bsan,udaan zadlaj awah yum bile.tgd untrachad bj btal 1 dohio masslaad unahaar n hoino.bh 12v akumliatoriig salgaad haychiw kk.tgd 1 land80 chirj garagaad computeriig n zalguurtai n oir hawiinh n buh zalguur ntriig n usnii senseer 1 udur hataagad asaasan assan kk.odoo hurtel zuw zugeer yawaad l bna daa.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.119] 2015/7/4
Araagaa yaj hvndrvvldiin bol 20
1 | 9 Хариулах
Зочин [112.72.11.101] 2015/7/17
B deer hundren
1 | 3 Хариулах
Зочин [27.123.214.119] 2015/7/4
Bayrllaa mash heregtei medeelel bna ushuu ilvv anhuurah zvil oruulaarai
1 | 0 Хариулах
зочин [202.179.20.93] 2015/7/3
Ус дугуйн талаар байхаар бол яах бол?
0 | 0 Хариулах
Зочин Э [202.179.20.93] 2015/7/3
Ямар их хэрэгтэй мэдээлэл тавиа вэ баярлалаа та бүгдийн ажилд амжилт хүсве
0 | 2 Хариулах
Зочин [112.72.13.153] 2015/6/19
Bayrlalaa ta bvhnii ajild amjilt zondoo olon medeelliig jolooch bid nart hvrgej bgara.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.244] 2015/6/19
ЗӨВ ШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.90] 2015/6/19
Тэгээд яахын бэ. Ерөөсөө л ус туулж болохгйүн байна тийм үү. Янзалж чадахгйүн чинь
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.79] 2015/6/17
энэ бол гидроудар шатунууд гулзайз ходолгуурт ноцтой гэмтэл гарна поршеньгийн толгойд ус орсоныг мэдсэн бол свечануудаа тайлж аваад хотлогч дугуйгаа оргож араанд нь хийж дугуйгаа зоолон эргуулж светчаны нухээр усаа поршеньгоор нь шахаж гаргасаны дараа статераараа эргуулж ус бурэн гарсныг магадлана свечагаа тавьж асаахын омно картерт ус орсон эсэхийг тосны шупээр тосны тувшин нэмэгдсэн эсэх шупэнд усны дусал байгаа эсэхээр шалгаж узнэ
13 | 0 Хариулах
Зочин [103.229.121.210] 2015/6/17
Усны хамгаалалт байдаг
4 | 0 Хариулах
Зочин [112.72.13.47] 2015/6/17
Усанд сэлдэг машин хийчихэж болдоггүй л юм байх даа.
3 | 0 Хариулах
Зочин [85.230.208.79] 2015/6/18
ovol bas gulagdag te
4 | 0 Хариулах
Зочин [103.10.22.137] 2015/7/4
УУГ НЬ ХАЙБРИДУУДЫГ УСАНД СЭЛДЭГ БОЛГЛЧУУЛ БОЛЧИХ ГЭЭД БГААМ ШИГ БНА ДАА
2 | 0 Хариулах
Зочин [202.179.28.104] 2015/6/17
herewee mashin hamar davsan usand orokdoo yaaj hamgaalval deer ve.tiim shaardlaga garval.helj ugch tuslaach.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.91.171] 2015/6/17
тэр хоолойг нь усанд орох үедээ уртасгачихаж болдоггүй юм бол уу кккк
7 | 7 Хариулах