• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах алтан үе ирээд байна

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 6 сарын 15
Сурталчилгаа

-Жилийн дотор 100 хувийн өгөөж өгөх “Pro ONE”-ийг сонгоорой-

Ямарваа нэгэн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүн хэзээ, хаана, ямар байдлаар хөрөнгө оруулахаа байнга бодож тооцоолох шаардлага гарч байдаг. Оруулсан хөрөнгө нь үнэ цэнээ удаан хугацааны турш алдахгүй байх, өсөн нэмэгдэж, үр өгөөжөө түргэн хугацаанд өгч байх гээд бодох асуудал их бий. Хөрөнгөө үнэт цаасны зах зээлд, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оруулах нь ашигтай хэмээдэг.

 

Хөрөнгийн зах зээл буюу бирж үнэндээ Монголд хөгжөөгүй. Тоглоомын дүрэм нь тодорхойгүй, мөнгө олж, ашгаа нугалах зарчим нь тодорхойгүй учраас энэ салбарт зориглож хөрөнгө оруулах хүмүүс ховор байна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хувьд жам ёсоороо бага багаар урагшилсаар ирсэн. Мэдээж энэ салбар хөгжиж урагшилж байгаа ч манайх шиг хязгаарлагдмал зах зээлд өм цөм, овойж оцойтол хөрөнгө босгох боломжгүй байдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн салбар өөр. Монголд амжилттай хөгжиж байгаа салбар.

2005 онд нэг өрөө байр 13 сая төгрөг байхад байр авалгүй Пажеро жип авсан танил маань таван жилийн дараа машинаа 5 сая төгрөгөөр зарсан бөгөөд харин нэг өрөө байр 50 сая төгрөг болсон байсан талаар харамсан ярьдаг билээ.

Тэгэхээр хөдлөх хийгээд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад ийм л ялгаа байдаг байна. Монголд хамгийн амжилттай хөгжиж буй энэ том зах зээл их хэмжээний мөнгө шингээдэг, үүнийгээ дагаад өндөр ашигтай. Мөн эрх зүйн хувьд бүрэн хамгаалагдсан салбар. Тэгээд дээрээс нь энэ салбар одоо ч эрэлттэй байгаа. Барилгын салбарын эрэлтийг хангахад дахиад олон жил хэрэгцээтэй гэж үздэг учраас хөрөнгө оруулахад хамгийн эрсдэлгүй нь гээд ойлгочиход болох юм.

Хэзээ хөрөнгөө оруулах вэ?

Хэрэв та үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа бол ирэх жил ч биш, дараагийн жил нь ч биш. Маргааш ч биш зөвхөн өнөөдөр л хөрөнгөө оруулах алтан үе ирээд байна. Олон талын хүчин зүйлийн нөлөөгөөр өнөөдөр үл хөдлөх хөрөнгө хамгийн ихээр хямдраад байна. Шинжээч нарын үзэж байгаагаар сүүлийн үед буусаар ирсэн үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашлаад жил дараалан өсөх төлөвтэй байгаа ажээ.

Эдийн засаг тэлж, зах зээлд мөнгөний эргэлт нэмэгдээд ирэхээр хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсдөг. Манай улсын нэг жилийн эдийн засаг үндсэндээ 11 тэрбум ам.долларт эргэлддэг. Тэгвэл саяхан шинэчлэгдэн батлагдсан Оюутолгойн гэрээгээр 2016, 2017 он гээд жил тутам нэг тэрбум ам.доллар орж ирэхээр байгаа. Зөвхөн Оюутолгойгоос шүү дээ. Тэгээд Таван толгойн асуудал шийдэгдэж, Таван толгойн цахилгаан станц баригдаад эхэлбэл эдийн засгийн өсөлт автоматаар 10 хувиас дээшээ өсөөд эхэлнэ. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэ ч 10 хувиас дээш нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ 2016 онд 15 хувь, 2017 онд 18 хувь, 2018 онд 20 хувиар нэмж өсөхөөр байгаа юм билээ. Тиймээс үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс, өөрсдөө оффис,  орон сууц худалдаж авах гэж байгаа хүмүүс энэ мэдээллийг анхаарахаас аргагүй. Хөрөнгө оруулалтын бичигдээгүй хууль бол бусад нь авч байгаа үед авахгүй, бусад нь больсон цагт авдаг байх хэрэгтэй. Өнөөдрийн үл хөдлөх хөрөнгөд гаргаж буй зарлага тань маргаашийн үлэмж ашигт дагуулах орлогын эхлэл болох талаар олныг нуршаад байх хэрэггүй биз ээ.

 Өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгөө өсгөж авах хүсэлтэй сүйхээтэй бизнесмэн нар нэгийг бодох биз ээ. Бодит судалгаанд тулгуурлан баригдаж буй богино хугацаанд өгөөжөө өгөх Улаанбаатарт баригдаж буй цорын ганц оффисын барилгыг танилцуулья. Энэ бол “Pro one” төсөл юм.

Pro ONE”-д хөрөнгө оруулж, хөрөнгөө жилийн хугацаанд 100 хувь өсгөх боломж байна

“Pro ONE” төсөл бол бизнесийн шинэ дүүрэгт цогцолж буй оффисын барилга юм. Төв талбайгаас явганаар 15 минут, автомашинаар 4 минут яваад л очно.

Энэ төслийг гүйцэтгэж буй “Мастер девелопер” компани 149 компаниас 3 удаагийн нарийн судалгаанд үндэслэн төслөө гүйцэтгэж байгаа учраас хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан оффисын барилга энд сүндэрлэж байна. Хотын төвд, гаднаа 350 автомашины зогсоолтой, үнэ нь зах зээлийн үнээс хямд, гурван цахилгаан шаттай буюу нэвтрэх чадвар сайтай, банк, ресторан, кофе шоп бас ажилтнууд ойр зуурын хэрэгцээний бараагаа авчих дэлгүүртэй. Манайд байгаа оффисын барилгуудад нэг шаардлага нь хангагдсан байлаа гэхэд нөгөө нь гүйцэлдсэн нь үгүй. Өндөр зэрэглэлийн барилгуудад хэрэглэгч нарын хүсдэг боломжийн үнийг санал болгодоггүй. Дэндүү өндөр үнэтэй байдаг. Тиймээс өөрийн гэсэн албан байртай болохыг хүсч байгаа дундаж аж ахуйн нэгжүүдэд тун ашигтай санал гэдгийг онцолмоор байна.

 

Үүнийг хамтдаа нотолцгооё.

Өнөөдөр оффисын барилгын зах зээлийн дундаж үнэ нэг м/кв нь 4,520,000 төгрөг байна.

Pro ONE” оффисын урьдчилгаа төлбөрийг 50-иас дээш хувиар төлсөн тохиолдолд 1 м/кв-ийн үнийг 30 хүртэл хувиар хөнгөлөх нөхцөлийг 2015 оны наймдугаар сарын 1 хүртэл хугацаатай зарлаад байгаа ажээ.

Сүүлийн 11 жилийн оффисын үнийн түүхийг ажиглахад жил тутам 10.7 дахин өссөн сүүлийн 3н жилийн дундаж өсөлт 18 хувь өссөн байдаг.

Энэ жишгийг дагавал ирэх жилийн өдийд м/кв нь 4,972,000 төгрөг болно.

Яг энэ хөнгөлөлттэй нөхцлөөр оффис худалдан авбал үр өгөөжийг нь нэг жилийн дотор 100 хувь хүртэх боломж байна.

Өнөөдрийн бэлэн болсон оффисын дундаж үнэ болох 4,520,000 төгрөгөөр оффисын барилга худалдан авахад нэг жилийн хугацаанд 100 хувь өгөөж хүртэх ямар ч боломж байхгүй.

 

Харин энэ хөнгөлөлтийн үеийг ашиглаж чадвал жинхэнэ ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадах нь. Хөнгөлөлттэй нөхцөл ашиглан худалдан авсан барилгаа ирэх жилийн урьдчилан тооцоолж буй  1 м/кв-ийн 4,972,000 төгрөгөөр тооцоход өгөөж нь 116 хувь байх тооцоо гарч байна. Тэгэхээр ашигтай хөрөнгө оруулалтыг үргэлж анхаарч байдаг бизнесмэнүүд энэ саналын хажуугаар өнгөрөхийн арга үгүй. Хэрэв хөнгөлөлттэй нөхцөлөөр бус энгийн нөхцөлөөр гэрээ байгуулахад ч өгөөжтэй байх талаар “Мастер девелопер” компанийн санхүүчдээс онцолж байна.

Энгийн нөхцөл нь урьдчилгаа 10 хувийг авч гэрээ байгуулах бөгөөд уян хатан нөхцлөөр төлбөрөө төлөх боломжийг гаргах ажээ. Энэ тохиолдолд ч жилийн өгөөж 46 хувь байх тооцоо байна. Нэгэнт бид хөрөнгө оруулалт дундаа үл хөдлөх хөрөнгө ашигтай, тэр дундаа оффисын барилга худалдан авах нь чухал байгааг ойлгосон. Тиймээс үр өгөөжийг нь дор нь үзэх “Pro ONE” төслийг бүү алдаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Pro ONE” төслийг хэрэгжүүлж буй “Мастер девелопер”, “Мастер пропертис” компанийн 99900184, 99900181 утсаар холбогдож аваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.