Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы үйл ажиллагааны хуваарьт оруулсан байна.
Ямартай ч хүлээлт үүсгээд байсан УИХ-аас байгуулсан Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж, үнэлэлт өгөх ажлын хэсгийн дүгнэлт гарсан бололтой.
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эхлээд ажлын хэсгийн хуралдаан болон Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
Шинэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД -ээс үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|