ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 6 сарын 2
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Баяр

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Хот руу хошуурах цагаар

Хот... Үнэндээ Монголд энэ үг улсын нийслэл Улаанбаатарыг л төлөөлж буй гэхэд болно. Тэгвэл цаана чинь хот руу хошуураад эхэлчихэж. Үүнийг дор өгүүлэх харьцангуй ажил хэрэгч, итгэл төрүүлэхүйц төслүүд батална. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Их майдар” цогцолборыг тойруулан Майдар хот байгуулах гэж буй. Одоогоос бараг жилийн өмнө “Майдар эко хот” төслийг албан ёсоор нээж байв.

 Улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв болгох зорилготой эл төсөл Засгийн газрын “Аюулгүй орчинтой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буйг албаны хүмүүс онцолж буй. Мөн тэд үүнийг төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэгээхэн хэсэг хэмээн тодотгож байна. Бүр тус төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Ажлын хэсэг байгуулсан. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

"Ч.Сайханбилэг сайн байна, гэхдээ ОГЦРУУЛЪЯ"

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК, нөгөө талаас “Туркойз Хилл Ресурсес”, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

Хоёр жилийн турш зогссон далд уурхайг ажиллуулахын тулд гурван сарын турш хэлэлцээ хийсэн.

Олон улсад энэ мэдээллийг таатай хүлээн авч, манай эдийн засгийн зарим үзүүлэлт ч сэргэж эхэллээ. Итгэл алдарч байсан гадаадын хөрөнгө оруулагчид нааш эргэх аяс ч бий болов. Харин Монголд эсрэг, тэсрэг “алга ташилт” хүлээж байжээ. Хоёр жилийн турш зогссон далд уурхайг ажиллуулахын тулд гурван сарын турш хэлэлцээ хийсэн.

Ингээд маргаантай асуудлуудаа шийдэж, зургаан тэрбум долларын санхүүжилт босгох, 3,000 орчим ажлын байр бий болох, хөрөнгө оруулагч талаас 30 сая долларын татвараа авахаар болов. Гэвч манай хэсэг улстөрчид энэ нь хангалттай санагдсангүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

МАЙЯ ПЛИСЕЦКАЯ: Би Оросын удирдагчдын “хаанчлалын” эринд амьдарсан хүн

“Их театрын цахлай. Дэлхийн цагаан хун. ХХ зууны гарамгай балетчин. Гарамгай Кармен”. Агуу бүжигчин Майя Плисецкаягийн чадварын талаар Орос болон дэлхийн хэвлэлүүдэд ийнхүү бичиж байлаа. Гэхдээ ийм хэдхэн үгээр түүнийг илэрхийлэх боломжгүй. Тэр бол сонгодог урлагийн төлөө заяагдсан, бурхны элч байсан. ЗХУ задран унаснаас хойш тэрбээр нөхөр Родион Щедриний хамт Германд амьдарч байгаад өнгөрсөн тавдугаар сарын 2-нд 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

М.Плисецкая ид мандаж байхдаа ч, нас ахисан үедээ ч хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалздаг байжээ. Дэлхийн сонгодог урлагт өөрийн бүжиглэх дэгийг бий болгож, хүлээн зөвшөөрүүлж чадсан гарамгай балетчин тэрбээр болж бүтэхгүй байгааг илэн далангүй хэлж, Зөвлөлтийн үед урлагийг журамлаж, үзэл суртал болгож байсныг ил цагаан хэлчихдэг зоригтой нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч Майяг нугачин дарах, гутаан доромжлох, дуугүй байлгахыг Зөвлөлтийн үеийн зарим мунхаг дарга хүсдэг байжээ.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

 

Зураг