Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ч.Сайханбилэг сайн байна, гэхдээ ОГЦРУУЛЪЯ"

С.Туул
2015 оны 6 сарын 2
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу толгой” ХХК, нөгөө талаас “Туркойз Хилл Ресурсес”, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

Олон улсад энэ мэдээллийг таатай хүлээн авч, манай эдийн засгийн зарим үзүүлэлт ч сэргэж эхэллээ. 

Олон улсад энэ мэдээллийг таатай хүлээн авч, манай эдийн засгийн зарим үзүүлэлт ч сэргэж эхэллээ. Итгэл алдарч байсан гадаадын хөрөнгө оруулагчид нааш эргэх аяс ч бий болов. Харин Монголд эсрэг, тэсрэг “алга ташилт” хүлээж байжээ. Хоёр жилийн турш зогссон далд уурхайг ажиллуулахын тулд гурван сарын турш хэлэлцээ хийсэн.

Ингээд маргаантай асуудлуудаа шийдэж, зургаан тэрбум долларын санхүүжилт босгох, 3,000 орчим ажлын байр бий болох, хөрөнгө оруулагч талаас 30 сая долларын татвараа авахаар болов. Гэвч манай хэсэг улстөрчид энэ нь хангалттай санагдсангүй.

Тэд “Буруу, ашиггүй гэрээ” хэмээн шүүмжлээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолд гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. 19 гишүүн нэгдэж байж тогтоолын төслийг УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү тэргүүтэн энэ зорилгодоо хүрэхэд нэлээд дөхөж, 17-уулаа болсон сураг гарав.

15 УУ, НАЙМ УУ

Өнгөрсөн Пүрэв гаригт “Ерөнхий сайдыг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зуржээ” гэсэн мэдээ сайтуудаар цацагдсан юм. Гэвч үнэн хэрэг дээрээ найман хүн л гарын үсэг зурсан гэх мэдээлэл ч бас байна.

УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. 

О.Баасанхүү гишүүнээс энэ талаар лавлахад Т.Уянга гишүүн хариуцаж, гарын үсэг цуглуулж байгаа. Би хэдэн хүн нэгдсэнийг асуухад 15 гэж хэлсэн. Хоёр хүн шийдвэрээ хараахан гаргаагүй, удахгүй хариугаа хэлнэ гэсэн” гэлээ.

УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэ хүрээндээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж болно оо. 19 хүн нэгдсэн л бол тогтоолын төслийг УИХ-д өргөн барина. Хуульд заасан хугацааны дотор УИХ тэр төслийг хэлэлцэж, Ч.Сайханбилэгийн алдаа, оноог шүүнэ.

“ЭЭЖИЙН БИЕ ТААРУУ БАЙНА, БЯЛУУ АВЧРААРАЙ”

“Шинэ үе” продакшны “Ариунаагийн төрсөн өдөр” үзүүлбэрийг уншигчид үзсэн байх. Ариунаагийн дүрд тоглосон Бооёо ах, эгч нараа цуглуулах хэрэгтэй болдог.

Ээж нь түүнд “Миний бие тааруу байна гэж хэлээд бүгдийг нь хурдан цуглуул. Гэхдээ нэг бялуу аваад ир гээрэй” гэдэг юм. Утгын хувьд эсрэг, тэсрэг энэ хоёр захиасыг хэрхэн биелүүлэхээ Ариунаа хэсэг бодно.

Гадаадынхны нүдээр бол Ч.Сайханбилэг Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож, гацсан асуудлыг урагшлуулах боломж бүрдүүлсэн хүн. “Монгол бол яадгаа алдчихсан орон биш. Тэд харилцан буулт хийж, хамтран ажиллаж чаддаг улс” гэсэн мессежийг энэ үйлдлээрээ олон улсад өгч буй юм.

Монголчуудын олонх нь нэг том “толгой”-гоо урагшлуулж буйдаа баяртай байгаа. Харанхуйг зүхэж суухын оронд ганц ч болов лаа асаах нь бидэнд хэрэгтэй. Ялангуяа эдийн засаг хүндхэн байгаа энэ үед томоохон ордоо хөдөлгөх нь чухал. Харилцан ашигтай нөхцөлөөр тохиролцож, ойлголцсон гэдгээ Ерөнхий сайд хангалттай тайлбарлаж байгаа юм. Гэтэл “Чи сайн байна, гэхдээ л огцруулна” хэмээн хандаж буй дээрх улстөрчид гаднынханд хошин шогийн үзүүлбэрийн яг дээрх хэсэг шиг харагдаж байна.

Гишүүд тогтоолын төсөл өргөн баривал УИХ хэлэлцэх нь мэдээж. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа дуусахад жил үлдсэн байхад дахин нэг Засгийн газрыг огцруулж, “туг тахих” хүсэл нийт гишүүнд байхгүй л болов уу. АН “барьцгүй” нам учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан шиг акц болохыг мэдээж үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ удаа “Шонхор” ба З.Энхболд, МоАХ-ны холбоо сүлбээ сайн, хүчтэй байгаа. Н.Алтанхуяг л гомдлоо тайлах гаж оролдож үзэж мэдэх  юм. Гэвч “Алтангадас” хэд хуваагдаад хүч тарамдсан учраас ийм магадлал муу. Удахгүй Засгийн газраас гарахаа мэдэгдчихсэн учраас МАН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй байх. 

Ч.Сайханбилэгийн танхим бүрэн бүрдэхэд хоёр cap зарцуулсныг санаарай. 

Магадлалаас харахад Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг хэлэлцэх нь үнэндээ цагийн гарз л болно. Арай гэж нааштай мэдээ дуулгаж, гадаадын хөрөнгө оруулагчдын уур амьсгалыг зөөллөж байтал дахиад л Засгийн газраа огцруулах тухай яриа гараад, хэлэлцээд эхэлбэл манай улсад сайнаар нөлөөлөхгүй нь лав. Харин ч эргэлзээ, тээнэгэлзээ л дагуулна. Итгэл ахиад л алдарна. Ч.Сайханбилэгийг шүүх хүсэлтэй хэсэг улстөрч улс орных нь нэр хүнд гадаад ертөнцөд яах тухай бодсон болов уу.

Тэгээд ч нэг сайд огцруулах, эсэхийг хэлэлцэх гэж сарын ажил болдог нь манай улстөрчдийн хувьд жирийн үзэгдэл. Хаврын чуулган наадмын өмнө завсарлана. Тэр болтол хийх ажил маш их бий. Гэтэл нэг сарыг нь сандал, суудлын маргаанд зориулчихвал хайран биш гэж үү. “Үр дүн” гарч, Ч.Сайханбилэгийг огцрууллаа гэж бодъё.

Тэгвэл орны хүнийг томилох, шинэ танхим бүрдүүлэхэд багаар бодоход дахин нэг cap болно. Ч.Сайханбилэгийн танхим бүрэн бүрдэхэд хоёр cap зарцуулсныг санаарай. Ингэсээр байтал чуулган завсарлах хугацаа тулна. Гол ажлууд гээгдэнэ. Үр дүнд нь өнөөх өндийх гэж ядаж байсан эдийн засгаа бүр элгээр нь хэвтүүлж аваад дуусах вий. Үүний хариуцлагыг нэр бүхий гишүүд хүлээхгүй шүү дээ.

Жилийн дараа сонгууль болно. АН, МАН, “Шударга ёс” эвсэлд сонгогчид дүнгээ тавина. Г.Уянга, С.Ганбаатар нар Ерөнхий сайдыг огцруулж, ард түмний баялгийг хамгааллаа гэж хүмүүс хэлээд та нарыг улираан сонгох болов уу. Эсвэл улс орныг тогтворгүйжүүлж, эдийн засгаа бүр сүйтгэчихлээ, худлаа шоу хийгчид гэж хандах болов уу.

Зураг