“Зах зээлд шилжсэнээс хойш” гэдэг тодотголоор бид олон асуудлыг шүүмжилдэг.
Тэр асуудлууд нь бүр хүний мөс, ухамсрын түвшинд хүртэл яригдахуйц өргөн хүрээг хамарсан байдгийг уншигч Та юу эс андах билээ. Яг тэр нэгэн ороо бусгаа үетэй зэрэгцээд Глобальчлал буюу Даяарчлал гэдэг ойлголт манай орныг мөн л хамарч хүн бүр дор хаяж хоёр хэл бичигтэй байх шаардлага зүй ёсоор урган гарсан. Энэ мэт олон хүчин зүйлсийн нөлөөн дунд харин бидний бичгийн болон ярианы хэл үрэгдэж, нэгдсэн нэг дүрмээр биш хүн болгон хүссэнээрээ бичдэг болсон билээ.
Хүн л юм болсон хойно алдаа гаргалгүй яах вэ. Анзааргагүйгээсээ болж гаргасан алдааг засч болно. Харин өөрийнхөө алдааг зөв гэж боддог байх нь тун харамсалтай. Энэ тохиолдол “ТАНД” гэдэг үгэн дээр ихээхэн ажиглагдаж байгааг хөндлөө.
Нэр үгийн үндсэн бүтэц
Нэр үг дээр заасан дарааллаар бүтнэ.
Ямар ч нэр үгийн хувьд энэ дараалал зөрчигдөх учиргүй бөгөөд зөрчигдсөн тохиолдолд алдаа болно. Жишээ: Сэтгүүлүүдийнхээ
Харин энэ байдлаар ТАНД болон ТАНЬД гэсэн үгийн хувьд тийн ялгалын нөхцлүүд Та гэдэг үгэн дээр шууд залгагдах ёстой.
ТАНЬ гэдэг нь өөрөө хамаатуулах нөхцөл авсан хэлбэр. Тиймээс жийрэг эгшиг гэж андуурч болохгүй.
Зөв:
Та + Тооны нөхцөлгүй + Өгөх оршихын НД + Хамаатуулах нөхцөлгүй = ТАНД
Буруу:
Та + Хамаатуулах НЬ + Өгөх орших Д = ТАНЬД
Хэрвээ “Танд” гэхийг “Таньд” гэж бичдэг байсан бол бусдыг нь ингэж бичих байсан.
О.Гомбожав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!