ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн ЭЛСЭЛТ ОНЛАЙНААР авагдана

ikon.mn
2015 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

МУИС 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос зургадугаар сарын 30-ныг хүртэл http://burtgel.num.edu.mn хаягаар орон даяар онлайнаар явуулж байна. 

МУИС-д элсэхийг хүсч байгаа төгсөх ангийн сурагчид  Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх ажээ. Ингэхдээ Оюутан тусгай нэг хөтөлбөрт бус элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн багц хөтөлбөрт элсэх хүсэлтээ гаргана. 

Манай системд бүртгүүлсэн бол ЭЕШ-ын дүн гармагц тухайн элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн онооны жагсаалтад хамгийн өндөр хувилбараар жагсааж байр эзлүүлнэ.

Улаанбаатар хот болон аймаг бүрт тогтоогдсон квотоор оюутан элсүүлэх бөгөөд, таны хэдэд жагссан болох мэдээлэл burtgel.num.edu.mn-нд байршина.

Та тогтоогдсон квотод багтаж чадсан бол эхний улирлын үйлчилгээний төлбөр болох 100 мянган төгрөгийг төлснөөр МУИС-д элсэх болно. Хэрэв та төлбөрөө хийхгүй бол элсэхээс татгалзсан гэж үзээд дараагийн хүүхдэд энэ эрх шилжих юм.

МУИС нь МИДСК-тэй хамтарч Элсэлтээ авдаг байсан цаг улирч, ОНЛАЙН ХЭЛБЭРТ ийнхүү шилжсэнийг мэдэгдэж байна. БҮХ ҮЙЛДЭЛ ОНЛАЙНААР гэдгийг дахин сануулъя.

Ингэснээр:

  • Элсэлтийн бүртгэлийг урьдчилсан байдлаар харьцангуй удаан хугацаанд бүртгэдэг болсон,
     
  • Мэргэжлийн нэг хөтөлбөрт бус бүрэлдэхүүн сургуулиар цогц хөтөлбөрт бүртгүүлэн элсэж, Ерөнхий суурийн тодорхой хичээл судалсны дараа мэргэжлээ сонгох боломжоор хангагдсан зэрэг шинэлэг өөрчлөлтүүд гарч байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.141.24] 2015/5/12
Zuw nairuulaach ee.
0 | 0 Хариулах