Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хуралд "Ээж бүхний дуу хоолой" ТББ-ынхан оролцохоор болов

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн настай охин бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийн сэжигтэн төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын мөрдөн байцаах ажил дуусаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай бид мэдээлсэн.

Тэгвэл дээрх нэр бүхий хоёр хүний хэрэг өдгөө шүүх рүү шилжсэн байна. Талийгаач охины шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ “Ээж бүхний дуу хоолой”ТББ-ынхан БЗД-ийн шүүхэд хүргүүлсэн бөгөөд хоёр хүн оролцох зөвшөөрөл авсан байна.

Тус шүүхийнхэн энэ сарын 15,16-ны өдрүүдэд хурлын тов гарах болно хэмээн тэдэнд мэдэгджээ.

Зураг