Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Охиноо хөнөөсөн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж байна

Р.Саруул
2015 оны 3 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт гэгч этгээдийг энэ хэрцгий аллагын хэргээс мултрахаар янз бүрийн арга хэрэглэж байгаа талаар шуугих болов.

Учир нь түүний ах, эгч нар нь бүгдээрээ хуулийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Тиймээс түүнийг хамтран амьдрагч Г.Маралмаа руу бүх буруугаа чихэж, охиныг хөнөөсөн алуурчин болгохоор улайрч байгаа аж. Тэрбээр анхнаасаа мөрдөн байцаалтын мэдүүлгүүд дээрээ ч энэ талаар мэдүүлж байжээ. 

Өөрөөр хэлбэл, сэжигтнүүд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч, холион бантан хутгаж эхэлжээ. Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдүүлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан” гэжээ.

Ямартай ч хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхүү хэргийн үнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно гэж ихэд хичээж байгаа талаар олон хүн хэлж байгаа нь сайшаалтай ч гэмт этгээд ял завших вий гэсэн хардлага төрж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Хэдийгээр мөрдөгч нар хэргийг үнэн зөв шийдэж, холбогдох газруудад нь явууллаа ч гэсэн прокурор болон шүүхийн байгууллагууд тэдний хийсэн ажлыг талаар болгох вий гэсэн болгоомжлол ч цагдаагийнхний дунд үүсээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сэжигтэн Т.Цогтын ах, эгч нь хуулийн дээд байгууллагад нэлээн өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл гараад байгаа учраас хүний амийг бусниулсан энэхүү хэрцгий хэрэг, хэрэг биш болох магадлалтай гэж хардаж буй юм.

Учир нь иймэрхүү хүчирхийлэлтэй холбоотой олон хэргийг хуулийн байгууллага яаж шийдэж байсан талаарх олон баримт байдаг учраас цагдаагийнхан ч энэ хэргийг яаж шийдэгдэх бол гэсэн битүүхэн зовнилтой байгаа юм. 

Ер нь ар тал томтой гэмт хэрэгтнүүд хэзээнээсээ л хэргийг хэрэг биш болгож, хамсаатан руугаа хэргээ чихдэг заль, мэх аль хэдийнэ өндөр авсан гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй. Олон нийтийн анхаарлын төвд орсон энэхүү хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх уриалга ч гарсан. Хэдийгээр хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа ч гэсэн мөрдөн байцаалт нууцын зэрэглэлд явагддаг учраас ард түмэн тэдний хэрэг ямар шатандаа явж байгааг тэр болгон мэдэхгүй.

Тийм ч учраас тэдэнд боломж олдох вий гэсэн хардлага төрж байгаа. Товчхондоо хуулийн байгууллагын сайн мууг мэдэх Д.Цогт ямар мэдүүлэг мөрдөн байцаалтад хэзээ, яаж өгөхөө мэдэж байгаа учраас түүний хамсаатан Г.Маралмаа энэ бүгдийг үүрч гарах нөхцөл байдал аль хэдийнэ бүрдсэн гэнэ.

Уг нь олон нийт өөрсдийн зүгээс дээрх алуурчдад аль хэдийнэ цаазын ял оноочихсон.

Г.Маралмаа энэ бүгдийг үүрч гарах нөхцөл байдал аль хэдийнэ бүрдсэн гэнэ.

Тиймдээ ч шүүх хурлыг нээлттэй явуул гэх уриалгыг гаргах болсон юм. Харин хаа очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшүүртэйгээр хөнөөсөн нэр бүхий хүмүүс шударга хуулийн гадна үлдэх ёсгүй” гэдгээ ч мэдэгдээд авсан нь сайшаалтай. 

Хэдийгээр Ерөнхийлөгч ингэж мэдэгдсэн ч охиноо хөнөөсөн алуурчин эцэг Д.Цогт нарсанд орохыг мэдээж хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс л тэрбээр “Миний бие муудаад байна. Намайг батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулсан нь лавтай. Хэрвээ Д.Цогт ял аваад шоронд орлоо гэхэд тэднийг тийм ч их таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой.

Учир нь алуурчид насанд хүрсэн хүнийг биш төрсөн нялх балчир охиноо хөнөөсөн учраас тэднийг шоронгийн дэг жаягаар хүмүүжүүлээд өгнө. Тиймээс л тэд танил тал, ах дүү амраг саднаараа дамжуулан шоронд орохгүйг ихэд хичээн хэрдээ л хуулийн гадна үлдэх бүхий л боломж нүх сүвийг хайж байгаа нь ойлгомжтой.

Ямартай ч сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар охины амийг золиод ч хамаагүй наранд гарлаа гэхэд тэднийг хэзээ нэгэн өдөр тэнгэр гэсгээх нь ч тодорхой. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг анхааралдаа авч, дөрөвхөн настай бяцхан охины үхлээр битгий л шоу хийгээсэй гэсэн хүсэлт, хүлээлт ард иргэдийн дунд бий болоод байна. 

Зураг