Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Охиноо зодож, амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдээд буй эцэг ШШҮХ-нд ажилладаг байжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хэрцгийгээр зодуулж амь насаа алдсан охины цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтүүд гарч эхэлсэн байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс ирсэн шинжилгээний хариугаар охин бэлгийн хүчирхийлэлд автаагүй болох нь тогтоогдлоо.

Охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдээд буй охины эцэг Хууль зүйн яамны харьяа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд ажилладаг байжээ.

Охины биеийн байдал муудаж сэхээнд байх үед буюу энэ сарын 17-ны өдөр төрсөн эцэг болон хойд эхийг нь сэжигтнээр барьж цагдан хорьсон бөгөөд ШШҮХ-рүү албан тоот явуулж сэжигтнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Ингээд 21-ний өдөр охин нас барсан учир  сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар буюу хүний амь насыг хөнөөсөн  гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.