Төрсөн эцэг, хойд эхтэйгээ амьдардаг дөрвөн настай охин хэрцгийгээр зодуулж, тав хоногийн турш сэхээнд байж байгаад хоёрдугаар сарын 17-нд нас барсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан билээ.
Хэрэгт сэжиглэгдэж буй эцэг нь батлан даалтад гарах хүсэлтээ прокурорт гаргасан байна.
Талийгаач охины төрсөн эцэг болон хойд эхийг нь сэжигтнээр татан, саатуулаад байгаа юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр охиноо олон удаагийн үйлдлээр зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг нь батлан даалтад гарах хүсэлтээ прокурорт гаргасан байна.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Талийгаач охины эцэг батлан даалтад гарах хүсэлт тавьсан. Гэхдээ түүнийг батлан даалтад гаргахгүй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!